Нийтийн тээврийн хэрэгслүүдийн цэвэрлэгээ, өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдалд нэгдсэн хяналт, шалгалтыг хийж байна

2018 оны 08-р сарын 31 өдөр, 12 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
40427386_2139879766085110_2802482464335855616_n

Нийслэлийн Тээврийн газраас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хэрэгслийн өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих нэгдсэн шалгалтыг 2 үе шаттай явуулж байна. Шалгалтын эхний ээлжийг 08-р сарын 13-аас 20-ны өдрийн хооронд Автотээврийн хяналтын улсын байцаагч нар явуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан.
08-р сарын 30, 31-ны өдрүүдэд шалгалтын 2 үе шатаар Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, холбогдох албан тушаалтнуудын хамт бааз бүрийн эх авалтан дээр бүх тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж, цэвэрлэгээ үйлчилгээг улам сайжруулж ажиллахыг анхааруулав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх