Жакарта 2018: Л.Отгонбаатар хүрэл медалийн эзэн боллоо

2018 оны 08-р сарын 31 өдөр, 18 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
40530818_762764424069145_1857200500819099648_n

Өнөөдөр -100 кг-ын жинд барилдсан Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө Тажикстаны бөх С.Сайдовтой барилдаж цэвэр ялсанаар Хүрэл медалийн эзэн боллоо.

Тэрбээр эхний тойрогт В.Пуяангийг /Тайланд/ цэвэр ялалтаар ялж гараагаа амжилттай эхлүүлсэн.
Дараагийн учраа Ш.Жураевыг /Узбек/ иппоноор цэвэр ялж хагас шигшээд шалгарсан билээ. Хагас шигшээд Японы И.Кентаротой барилдаж гурван торгуулиар ялагдсан билээ. .
Ингэснээр тэрбээр Монголын багийн 18 дахь медалийн эзэн боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх