Дарь-Эхийн зам ашиглалтад орлоо

2018 оны 09-р сарын 04 өдөр, 16 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
40650273_2238948059481157_5662810544646651904_n

Өнгөрсөн долоодугаар сараас эхлэн Нийслэлийн хэмжээнд үргэлжлэн орсон хүчтэй, аадар борооны улмаас дүүргийн 21 дүгээр хороо Дарь-Эхээс Ганц худаг руу өгсөх зам эвдэрч зорчих орчин хязгаарлагдмал болсон.
Иймд өнгөрсөн наймдугаар сараас Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам засварын ажлыг эхлүүлж 1.1 км авто замын засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү зам нь үерийн усны далангийн байгууламжтай хийгдсэн аж.
Тус зам засварын гүйцэтгэлийн явцтай дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч Засаг даргын орлогч Т.Батцогт танилцаж заавар, зөвлөгөөг өгч ажиллав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх