Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар аймаг, орон нутгийн удирдлагуудтай цаг үеийн асуудлаар цахим хурал хийж, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээллээ. Мөн ургац хураалт, мал мах болон хадлан тэжээл бэлтгэх ажлыг шуурхайлахыг анхаарууллаа. Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах талаар үүрэг даалгавар өглөө. Улс орны хөгжлийн тулгуур баганын нэг бол төрийн алба. Тийм учраас төрийн алба мэргэшсэн, тогтвортой байхын зэрэгцээ хариуцлагатай, сахилгатай байх нь чухал гэв.
Төрийн албаны зөвлөлийн өнгөрсөн оны үйл ажиллагааны тайланд тусгагдсанаар төрийн захиргааны байгууллагуудын дэргэд ёс зүйн 618 хороо ажиллаж байна. Эдгээр хороодоос ирүүлсэн мэдээг нэгтгэн үзвэл 2017 онд 334 ёс зүйн зөрчил бүртгэгдэн, хянан шийдвэрлэгдсэн нь 2016 оныхоос 141-ээр өссөн байна. Мөн нэр бүхий байгууллагуудын хийсэн судалгаанаас үзвэл төрд итгэх итгэл буурч байна. Санал асуулгад оролцогчдын 75 хувь нь нийгэмд шударга бус байдал газар авч, сахилга хариуцлага алдагдсан, төр хариуцлагатай бус байна гэж хариулжээ. Энэ бүхэн нь төрд ажиллаж байгаа хүмүүс хариуцлага алдаж, ёс зүйн зөрчил, дутагдал гаргаж байгаатай холбоотой гэдгийг Г.Занданшатар тэмдэглэлээ.
Төрийн албан хаагчид иргэдэд хөнгөн шуурхай, хүнд сурталгүй, тэгш шударга үйлчлэх зарчмыг төрийн бүх шатанд хэрэгжүүлэх учиртай, ингэж байж иргэдийн итгэлийг олж авна, төрд итгэх иргэдийн итгэл сэргэнэ. Төрийн түшмэл нь ёс суртахуунтай, зарчимтай шударга нэр хүндтэй байх аваас төр нэр хүндтэй, төрд итгэх иргэдийн итгэл батжина.
Ийм учраас төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хуульчлан тогтоож, хариуцлагын түвшинг өндөржүүлэхийн зэрэгцээ албан тушаалтан өөрөө хариуцлага хүлээдэг соёлыг төлөвшүүлэх, хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, энэ онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг тэрбээр тэмдэглэлээ.
Мөн Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, зохион байгуулсан ажил, арга хэмжээний явц, үр дүн, Ерөнхий сайд, Шадар сайд нараас ажлын хариуцлага, дэг журмыг чангатгах чиглэлээр төрийн бүх шатны байгууллагад өгсөн үүрэг чиглэл, хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль эрх зүйн актуудын хэрэгжилтийг шалгах, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар энэ сарын 3-15-нд эрх бүхий төрийн байгууллагын хамтарсан шалгалт хийж буйг ЗГХЭГ-ын дарга мэдэгдлээ.

Төрийн албаны удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн 2018 оны 9 дүгээр сарын 21, 22-нд Төрийн ордонд болно.
Тус зөвлөгөөн нь Төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинэчлэлийн хөтөлбөрийн үзэл баримтлал, агуулга, тэргүүлэх чиглэлийн талаар төрийн албан хаагчдын дунд нэгдсэн ойлголт бий болгох, төрийн албаны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулсан, үр дүнд хүрсэн улс орнуудын туршилга, дэлхий нийтийн чиг хандлагаас суралцах, Төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах журмуудын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн албан хаагчдын саналыг тусгах зорилготой гэдгийг тэмбээр тэмдэглэд орон нутгийн удирдлагууд идэвхтэй оролцохыг урилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
