Өнөөдөр цагаагчин үхэр өдөр

2018 оны 09-р сарын 06 өдөр, 08 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 9 дүгээр сарын 6. Пүрэв (Бархасвад) гараг / 2018 /
-Билгийн тооллын 26, цагаагчин үхэр, найралт эх-7 од, шороо суудал, 9 улаан мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Пүрэвжал барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:16-19:24.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад амгалан жаргалантай маш сайн. Гэвч хонь, луу, нохой, үхэр, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Могой, тахиа, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, луу, нохой, үхэр жилтнээ сөрөг муу.
-Газар хагалах, хөрөнгө оруулах, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном сонсох, номлох, хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, бэрийн үйл, төрөх, буяны үйл, хот суурин, байшин барилгын суурь тавих, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, замд гарах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх