Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Бага олимп болно

2018 оны 09-р сарын 06 өдөр, 08 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
40873988_1976060135789374_158132020004782080_n

“Хангарьд спорт цогцолбор” ордонд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40-н жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа “Бага олимп”-ын талаарх хэвлэлийн бага хурал боллоо.

Тус хурал дээр Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн нэрэмжит спортын 3-р бага олимп зохион байгуулагдахаар бэлтгэл ажил хангагдаж байгаа талаар мэдээллээ.

Тус олимп энэ оны 9-р сарын 7- 14-ний өдрүүдэд 11 төрлөөр явагдана.

Тэмцээнд оролцогч нар 381 багц медалын төлөө өрсөлдөх аж.

Спортын 3-р бага олимп өмнө нь 2 удаа зохион байгуулагдаж байсан.

Энэ удаад “Эрдэнэт үйлдвэр”-ийн 40 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаагаараа онцлог бөгөөд шинээр газрын тэннес нэмэгдэж байгаа аж.

Тус олимп нь үйлдвэрийнхээ ажилчдын үйл ажиллагааг жигд хангах, ажилчдын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилготой юм.

Мөн уг тэмцээний хүрээнд Эрдэнэт үйлдвэр ХХК Мобиком корпораци хамтарч бүх нийтийн марофон гүйлтийг энэ сарын наймны өдөр зохион байгуулахаар болжээ.

Тус гүйлт 15-17, 18-34, 35-54, 55-с дээш насны ангилалтай бөгөөд оролцогчид нийт 6 км зайд гүйх ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх