Барилгачдын баяр 9 дүгээр сарын 7-нд болно

2018 оны 09-р сарын 06 өдөр, 08 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
71243b3d163d109a9d3c0dcfb4bf725d

 Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг барилгачдын баярын өдрөөр ажил үйлс амжилт бүтээлээрээ салбартаа тэргүүлсэн оны шилдэг 10 аж ахуйн нэгж байгууллагыг тодруулж өргөмжлөн туг далбааг нь барилгачдын талбайд бүтэн жил мандуулдаг. Мөн ахмадууд болон нийт барилгачиддаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд барилгын салбарын үе үеийн сайд дарга нараас эхлээд өнөө цагийн барилга, хот байгуулалт нийтийн аж ахуйн салбарын хөгжлийг хамтдаа бүтээлцсэн бахдам үйлсийн эзэд болох нийт барилгачид, барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургууль коллежууд, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулсан томоохон үйл ажиллагаа болох ажээ. Газарт гагнагдаж тэнгэрт тэмүүлсэн их барилга, бүтээн байгуулалтын эзэддээ баярын мэнд дэвшүүлье.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх