Хятад,Монголын сагсан бөмбөгчид нөхөрсөг тоглолтоор өрсөлдөв

2018 оны 09-р сарын 06 өдөр, 18 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
sgs

БНХАУ-ын ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд Хятад,Монгол залуусын сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн Спортын төв ордонд боллоо. Хоёр багийн тамирчид дөрвөн үе тоглосон бөгөөд тоглолт маш өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Тоглолтын гоол болгон авхаалж самбаа,ур ухаан,хүч чадал сорьсон нь тэмцээнийг сонирхолтой болгож байв. Хоёр багийн тамирчдын  бэлтгэл сайн,дасгалжуулагчдын заавар зөвлөгөө оновчтой байсан нь тоглолтыг улам сонирхолтой болгов. Хоёр баг хүч тэнцүү өрсөлдсөн ч зочин баг 81:63 харьцаатайгаар  Монголын багийг буулган авсан юм.

Н:Наран

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх