Туул гол дагуух 8.32 тонн хог хаягдлыг цэвэрлэв

2018 оны 09-р сарын 12 өдөр, 17 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tuul gol

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлын их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулдаг билээ. Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн Засаг даргын А/337 дугаар Захирамжийн дагуу Туул гол дагуух их цэвэрлэгээг зохион байгуулан ажиллалаа.

Цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар болон харьяа хэлтэс албадын нийт 328 албан хаагч, Ерөнхий Боловсролын сургууль, цэцэрлэгийн 610 багш, ажилчин оролцсон байна. Тус цэвэрлэгээгээр Туул голын  50.000 м.кв талбайн 8.32 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх