Өнөөдөр шар бич өдөр

2018 оны 09-р сарын 13 өдөр, 08 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bich

-Аргын тооллын 9 дүгээр сарын 13. Пүрэв (Бархасвад) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 4, шар бич, салхины эх-14 од, гал суудал, 2 хар мэнгэ, хотол чуулганы барилдлагатай өдөр. Усанд эм орох.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:26-19:09.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал бие, эрхтний хүч сайжрах, баян ноён болох сайн. Гэвч бар, үхэр, луу, хонь, нохой, тахиа, бич жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хулгана, бич, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
– Санасан хэрэг бүтнэ. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, хэрүүл тэмцэлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх