МУЗН болон ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улсын “Юнармия” хүүхэд залуучуудын цэрэг эх оронч хөдөлгөөний хамтын ажиллагааны хүрээнд Халх голын 80 жилийн ойг угтаж хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
МУЗН-ийн Сайн дурын идэвхтнүүд буюу сувиалагч нар 1939 оны Халхын голын дайнд шархадсан цэргүүдэд эмнэлгийн тусламж үзүүлж байсан. Энэ түүхэн цаг хугацаагаар МУЗН-ийн үүсэл хөгжил тооцогддог юм. Тиймээс ирэх онд тохиох МУЗН-ийн 80 жилийн ойг утгаж цэрэг эх оронч залуучуудтай хамтран Халх голд амь үрэгдсэн цэрэг дайчдын булшийг олох, түүхийн хөшөө дурсгалыг сэргээх ажилд тусалж байна.
ОХУ-ын Бүгд найрамдах Буриад Улсын “Юнармия” хөдөлгөөний 15 гишүүд энэ сарын 2-ны өдрөөс 10 гаруй хоног Дорнод аймгийн Сүмбэр сумын нутаг буюу Халх голд ажиллаад ирлээ. Тэднийг өнөөдөр МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа хүлээн авч уулзаж ярилцлаа. Мөн МУЗН болон “Юнармия” хөдөлгөөнтэй цаашид хүмүүнлэгийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Эдгээр залуучууд Халх голд ажиллахдаа 10 булш олж, түүх дурсгалын зарим хөшөөг сэргээн засварласан байна.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
