Мэдээлэл технологийн үндэсний парк /МТҮП/ нь цахим монгол хөтөлбөрийн хүрээнд бүх нийтийн мэдээллийн технологийн боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Архангай аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран “Мэдээллийн технологийн хүний нөөцийн ур чадварыг хөгжүүлэх арга зам-2018” МТИШ-ын семинарыг Архангай аймгийн “Нутгийн удирдлагын ордон”-ны хурлын танхимд 2018 оны 09 дүгээр сарын 13-нд зохион байгууллаа.
Тус семинарыг нээж Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Цэрэннадмид үг хэлж, семинарт Япон улсын мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) зөвлөх Mr.Kazunori Sadachi “ITPEC болон Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын танилцуулга”, Японы мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) ахлах менежер Mr.Shigeru Tsuchiya “Top Gun Program хөтөлбөрийн танилцуулга, МТҮП-ийн Төслийн удирдлага, сургалт, марктенгийн хэлтсийн дарга П.Наранцэцэг, “МТ-ийн мэргэжилтнүүдийн ур чадварын түвшин Монголд” МУИС-ХШУИС-ийн багш Б.Батням “МТИШ-нд хэрхэн яаж бэлтгэх талаар зөвлөмж”, ЗДТГ-ын Мэдээллийн технологийн мэргэжилтэн Н.Сэр-Од “Орон нутгийн МТ-ийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хэтийн зорилт”, МУБИС-ийн Архангай аймгийн Багшийн сургуулийн Мэдээлэл зүйн багш, докторант Г.Хишигбаяр, МУБИС-ийн Архангай аймгийн Багшийн сургуулийн Мэдээлэл зүйн багш, магистр Д.Эрдэнэтуяа “Архангай аймгийн багшийн сургуулийн компьютер програм хангамж мэргэжлээр төгсөгчдийн ажил эрхлэлтийн төлөв байдал ” сэдвээр тус тус илтгэл тавьж, мэдээ мэдээлэл өглөө.
Тус семинарт 43 төрийн болон төрийн өмчит байгууллагын нийт 70 гаруй ажилтан, албан хаагчид оролцсон ба тус аймгийн хэвлэл мэдээллийн ЕВ ТV, Аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албаны сурвалжлагч, сэтгүүлчид ирж үйл ажиллагааны талаар мэдээ авч, сурвалжилсан юм.
Мөн семинарт хүрэлцэн ирсэн оролцогчдоос Аймгийн санхүү, хяналт аудитын албаны дарга Д.Гандолгор, Прокурорын газрын КПХ-ын ажилтан Д.Болд-Эрдэнэ, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын МТ-ийн ажилтан Н.Мөнхболд нар азтанаар шалгарч 2018 оны намрын шалгалтанд үнэ төлбөргүй оролцох эрхийн бичиг гардан авлаа.
Хамтарч ажилласан Архангай аймгийн ЗДТГ-ын хамт олонд талархсанаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье







Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
