Монголын хамгийн өндөр шагналын сантай “ЭВРИКА-2018” эрдэм шинжилгээний их хурал 24 дэх жилдээ зохион байгуулагдана

2018 оны 09-р сарын 14 өдөр, 13 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
EVRIKA RGB

Монгол Улсын Их Хурлын Даргын ивээл дор Монголын Залуучуудын холбоо, Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамтай хамтран зохион байгуулж буй “Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурал ирэх есдүгээр сард зохион байгуулагдахаар боллоо. Тус Эрдэм шинжилгээний их хурал нь оюутан залуу, багш судаачид, эрдэмтдийн үндэсний онол, шинжлэх ухааны мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах, НҮБ-аас зарласан тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг шалгаруулж,  олон нийтэд сурталчилан таниулах зорилготой юм.

Эрдэм шинжилгээний их хурлын үе шат, хугацаа, байршил бүртгэл, шалгаруулалт

Энд дарж бүртгүүлнэ үү?

1-р үе шат:
Хэзээ: 2018 оны 9-р сарын 15-ны өдрөөс 2018 оны 10-р сарын 15-ны хооронд явагдах
Хаана: Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спорт яамны харъяа салбар байгууллагууд болоод ЕБС, коллеж, МСҮТ, Их Дээд сургуулиуд болон аж ахуй нэгж байгууллагууд, шинжлэх ухааны хүрээлэн, судалгааны төвүүд дотооддоо зохион байгуулна.
Шалгаруулалт: Оюутан судлаач, Залуу багш судлаач, Эрдэмтэн судлаач төрлөөс 3 салбар ангилал бүрээс шилдэг 3 оролцогч буюу нийт 9 оролцогчдыг шалгаруулж II үе шатанд тодорхойлж, МЗХ-ны Гүйцэтгэх хороонд болон албан ёсны цахим бүртгэлд бүртгүүлж оролцоно.

2-р үе шат:
Бүртгэл: I үе шатны шалгаруулалтаас шалгарсан шилдгүүд II үе шатны шалгаруултад www.myf.mn сайтад цахим бүртгэлээр 2018 оны 10-р сарын 16-19-ны өдрийн дотор бүртгүүлсэн байх
Хэзээ: Шалгаруулалт 2018 оны 10-р сарын 25, 26-ны өдрүүдэд явагдана.
Хаана: МЗХ-оос товлосон танхимуудад болно.
Шилдэг оролцогчид дараах материалыг бүрдүүлэх. Үүнд:
1. Оюутан судлаач, залуу багш судлаач, эрдэмтэн судлаачид харъяалагдах
сургууль, байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхээ эрдэм шинжилгээний хуралд эхний 3 байр эзэлсэн тухай баримт, тодорхойлолт.
2. Эрдэм шинжилгээний бүтээлийн үзүүлэн
• 8-10 минутад илтгэх
• 20 хүртэлх үзүүлэнтэй байх
3. Эрдэм шинжилгээний бүтээлийн хураангуй
• Эрдэм шинжилгээний бүтээлийн нэр
• Илтгэгчийн нэр
• Ажлын хаяг
• Мэргэжлийн чиглэл
• Утасны дугаар, и-мэйл хаяг зайлшгүй байх ба таны судалгааны ажлын гол санааг агуулсан 150-250 үгэнд багтаасан судалгааны агуулга, зорилго, хамрах хүрээ, арга зүй, үр дүнг дурьдсан танилцуулга юм.
Шалгаруулалт: Хүн нийгэм, Дэд бүтэц, Улс ардын аж ахуй салбараас “Эврика-
оюутан судлаач”, “Эврика- багш судлаач”, “Эврика-эрдэмтэн судлаач” ангилал тус бүрээс шилдэг 9 илтгэгч буюу нийт 27 илтгэлийг шалгаруулна.

3-р үе шат:

Бүртгэл: II үе шатны шалгаруулалтаас шалгарсан шилдгүүд III үе шатны шалгаруулалтад www.myf.mn сайтад цахим бүртгэлээр 2018 оны 10-р сарын 31-ний өдрийн дотор дахин баталгаажуулж бүртгүүлсэн байх
Хэзээ: Шалгаруулалт 2018 оны 11-р сарын 07-ны өдөр явагдана.
Хаана: Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдана.
Шилдэг оролцогчид эрдэм шинжилгээний өгүүллээ дараах шаардлагын дагуу бэлтгэн ирүүлнэ. Үүнд:
1. Өгүүллийн нэр
2. Судлаачийн нэр, хаяг, байгууллагын мэдээлэл
3. Хураангуй
4. Удиртгал
5. Арга зүй
6. Үр дүн
7. Дүгнэлт ба хэлэлцүүлэг
8. Ашигласан ном, хэвлэл
• Хураангуйд асуудал, таамаглал, арга зүй, үр дүн, дүгнэлтийг багтаан бичнэ. Түлхүүр үгийг ялгасан байна.
• Удиртгал хэсэгт сэдвийг сонгох үндэслэл, судлах хэрэгцээ шаардлага, асуудал, таамаглалыг багтаасан эхлэл, өрнөл, төгсгөлтэй бичвэрээр илэрхийлсэн байна. Сэдвийн судлагдсан байдлыг энэ хэсэгт багтаан ишлэл зүүлттэй бичнэ.
• Аргазүй нь судалгааны арга, аргачлал, үйл ажиллагаа, алхам, процедур, өгөгдөл цуглуулсан аргыг багтаан илэрхийлсэн байна.
• Судалгаанаас гарах үр дүнг тоон болон чанарын шинжилгээний аргууд хэрэглэн нотолж баримтжуулсан байх ба судлаачийн хувийн үзэл бодлоос ангид байна.
• Дүгнэлт ба хэлэлцүүлэг нь судалгааны үр дүнд суурилсан, түүнээс мөрдсөн утга, санааны илэрхийлэл байна. Энэ хэсэгт судалгааны үр дүн, дүгнэлтийн онолын болон практик ач холбогдлыг дурдаж болно. Хэлэлцүүлэг нь судалгааны үр дүнгийн хамрах хүрээ, хил зааг, хязгаарыг тогтоосон үндэслэл бүхий эргэцүүлэл тул түүнийг учир шалтгаан үндэслэлтэйгээр илэрхийлсэн байвал зохино.
Шалгаруулалт: Хүн нийгэм, Дэд бүтэц, Улс ардын аж ахуй салбараас “Эврика- оюутан судлаач”, “Эврика- багш судлаач”, “Эврика-эрдэмтэн судлаач” ангилал тус бүрээс шилдгийн шилдэг 3 илтгэгч буюу нийт 9 илтгэлийг шалгаруулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх