“Сайн жолооч”-ийг шалгаруулж урамшууллаа

2018 оны 09-р сарын 14 өдөр, 16 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
41863484_1213260542148033_7709789565623468032_o

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хөдөлгөөнд оролцогчдыг дүрмээ биелүүлж сахилга, соёлтой замын хөдөлгөөнд оролцохыг уриалах зорилгоор Сүү ХК-аас санаачлан Тээврийн цагдаагийн албатай хамтран “Миний хүүхэд ч бас замын хөдөлгөөнд оролцож байгаа, би дүрмээ баримталдаг жолооч” уриалга бүхий “Сайн жолооч”-ийг шалгаруулж урамшууллаа.

Тэр дундаа жолооч, зорчигчдын хамгаалах бүсний хэрэглээг нэмэгдүүлэх, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийн ач холбогдлыг сурталчлах, мөн эцэг эх томчуудын хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхдэд зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг уриалж, хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэн хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигчдоо “Сүү” ХК-ны зүгээс бүтээгдэхүүний дээжээрээ урамшууллаа.

Бяцхан үрсийнхээ аюулгүй байдлын төлөө хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэн хүүхдээ аюулгүй, зөв тээвэрлэхийг уриалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх