Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банкны цогц үйлчилгээг 2.8 сая харилцагчиддаа хүргэн ажилладаг Төрийн банкнаас Хэнтий аймгийн нийт иргэд, харилцагчиддаа зориулан 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 10:00-18:00 цагт Чингис хотын төв талбайд “Харилцагчийн өдөрлөг” зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн үеэр Төрийн банкны иж бүрэн явуулын банк ажиллан иргэд, харилцагчдынхаа банканд зарцуулах цаг хугацааг хэмнэх, ахуйн хэрэгцээгээ санхүүжуулах, бэлэн мөнгөний эрсдэлээс сэргийлэх, олон улсад төлбөр тооцоо хийх, санхүүгийн боловсрол олгоход чиглэсэн өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах, бүртгэх, олгохоос гадна сургалт, зөвлөгөө өгсөн.
Өдөрлөгт ирсэн харилцагчдын хувьд Төрийн банкны Гялсбанк үйлчилгээнд үнэгүй бүртгүүлэх, Ахуйн хэрэглээний зээл болон зээлийн эрхтэй Кредит карт авах, ОУ-ын виза карт, Сурагчийн карт захиалах, хадгаламж нээх зэрэг үйлчилгээг илүүтэй сонгож үйлчлүүлжээ.
Мөн өдөрлөгийн үеэр харилцагчиддаа “Санхүүгийн боловсролтой хүн”, “Банкны цахим бүтээгдэхүүний хэрэглээ” сэдвээр сургалт зохион байгуулж, өдөрлөгт оролцсон харилцагчдын дундаас азтай 10 харилцагчийг тодруулан 1 сая, 500 мянга, 300 мянга, 100 мянган төгрөгийн олон улсын виза картаараа урамшуулсан байна.
ТӨРИЙН БАНК
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа





Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
