Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 102 жилийн ой өнөөдөр тохиож байна. Жил бүрийн энэ өдөр Монгол Ардын Намын удирдлагууд түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын Удирдах зөвлөлийнхөн, Нийслэлийн МАН-ын хороо, МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллага, “Ю.Цэдэнбалын академи”-ийн төлөөллүүд болон Ю.Цэдэнбалын ар гэр, төрөл төрөгсөд түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхий сайд, Монгол Ардын Намын Дарга У.Хүрэлсүх энэ үеэр хэлсэн үгэндээ Маршал Ю.Цэдэнбал нь улс эх орондоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг авч ирсэн улс төр нийгмийн нэрт зүтгэлтэн байсан төдийгүй 1939, 1945 оны дайны жилүүдэд ардын армийн арыг хариуцсан комиссар, бүх цэргийн жанжны орлогч Улсыг батлан хамгаалах зөвлөлийг удирдсан гарамгай мастер байсныг дурьдаад “…нэгэн үе түүхийг гуйвуулан түүний нэр хүндийг гутаан доромжилж гүтгэн харлуулж улмаар чин шударгаар ажиллаж хөдөлмөрлөж байсан бүхэл бүтэн үеийнхний түүхийг баллуурдсан гутамшигт явдал манай нэн шинэ үеийнхний түүхэнд гарч байсныг хэлэх ёстой.

Гэвч өнөөдөр түүх үнэнээрээ үлдсэнийг бахархан хэлэхэд таатай байна. XX зууны монголчуудынхаа хайр хүндэтгэлийг хүлээж, хоёргүй үнэн сэтгэлээр төр засгаа удирдаж, Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасан Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсэн энэ өдөр бид зөвхөн түүний алдар гавьяаг дурсаад зогсохгүй, түүнтэй мөр зэрэгцэн ажиллаж, хөдөлмөрлөж байсан ахмад үеийнхээ хичээл зүтгэлийг хүндэтгэж, тэдний үнэтэй сургамж зөвлөгөөг сонсон ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх гэсэн зорилго дор цугладаг. Ю.Цэдэнбал агсны мэндэлсэн энэ өдөр гурван үеийн түүхийг бататгаж, ачааны хүндийг үүрэн өнөөдрийн нийгмийн цогцлоож, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийг авч ирсэн бүх ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг өдөр юм” гэдгийг онцоллоо.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал нь 1916 онд Увс аймагт, айлын тав дахь хүү болон мэндэлжээ. Тэрээр БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж, 1940 оноос хойш нам, төрийг тасралтгүй 44 жил удирдсан байдаг.

Энэ хугацаандаа улс эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлыг баталгаажуулан, хөгжил дэвшлийг авч ирж, улс ардын аж ахуйн бүхий л салбарыг бий болгон, ард түмнээ эрүүл, боловсрол соёлтой болгоод зогсохгүй НҮБ-д Монгол Улсаа гишүүнээр элсүүлэн, төрийнхөө далбааг НҮБ-ын тэнгэрт мандуулж, огторгуйн уудамд иргэнээ нисгэх их үйлсийг удирдан манлайлсан МУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар юм. Тэрээр түүхийн эгзэгтэй мөчид санаачлагыг гартаа авч 1963 онд БНХАУ-тай, 1977 онд ЗХУ-тай тус тус хилийн гэрээг амжилттай хийж, хөрш орнуудаар торгон хилээ хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн ач холбогдолтой үйл хэргийг зохион байгуулж байжээ. Мөн атар газрыг эзэмших, их бүтээн байгуулалтыг цогцлоон сүндэрлүүлэх, ард түмнээ соён гэгээрүүлсэн бичиг үсэгтэн болгох түүхэн үйл хэргийг удирдан манлайлсан улс төрийн удирдагч юм. Түүнчлэн бүх нийтээрээ бичиг үсэгтэн болсон анхны улс болж ЮНЕСКО-ын шагнал хүртэж, Монгол гэдэг нэрийг дэлхийн нийтэд зарлуулж чадсан түүхэн бахархал мөн л түүний үйл хэрэгтэй салшгүй холбоотой. Өнгөрсөн зууны Монгол Улсын мал аж ахуй, дэд бүтэц боловсрол, эрүүл мэнд, хот байгуулалт, гадаад хамтын ажиллагаа зэргээс эхлээд нийгмийн бүхий л салбарт олсон үсрэнгүй хөгжил дэвшлийг Ю.Цэдэнбал гэдэг хүний түүхэн хэргээс салгахын аргагүй юм.


Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
