Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, бараалхлаа.
- Арабын Бүгд Найрамдах Египет улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Мухамед Осама Таха Аль Магдууб
- Тайландын Вант улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Пирияа Хемпон
- Бүгд Найрамдах Индонез улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Жахухари Оратмангун
- Гэгээн Ширээт /Ватикан/ улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Алфред Ксереб нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг хүлээн авч уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Элчин сайд нарыг хүлээн авч уулзаад, юун түрүүнд хавсран суугаа улс бүрээсээ Монгол Улстай харилцаагаа бүх түвшинд дээшлүүлэхийн төлөө хичээн ажиллахыг хүссэн юм. Мөн хавсран суугаа улс нь БНСУ, БНХАУ зэрэг Монголд ойрхон байрлах улсууд байгаа нь хоёр улсын харилцааг өргөжин, хөгжүүлэхэд илүү дөхөм гэдгийг онцлон тэмдэглэв.




Мөн Элчин сайд нартай аялал жуулчлал, хөдөө аж ахуйг хөгжүүлэх асуудлаар санал солилцож, түүх, соёлын чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой Гэгээн Ширээт улсаас Монголын Эзэнт гүрний үеийн түүхтэй холбоотой захидал, бичгийн өвийг Монгол Улсад авчрах асуудлаар ярилцав.





Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
