Улс төр судлаач, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэгийн “Цахим популизм буюу сонгууль дахь сошиал сүлжээний нөлөө” номын нээлт боллоо.
Тэрээр энэхүү номдоо 2013, 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, 2012, 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, 2012, 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны ХБНГУ-ын Бундестагийн сонгуулийн үйл явцад хийсэн судалгаа, улс төрийн намын санхүүжилт, гишүүнчлэлийн талаарх бодлогын судалгаа, зөвлөмж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлт, ерөнхийлөгчийн ба парламентын засаглалын харьцуулсан судалгаа зэрэг өнөөгийн Монголын улс төрд тулгамдаад байгаа олон асуудлыг багтаажээ.
Улс төр судлаач, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэг номыхоо талаар “Интернетийн хэрэглээ асар хурдацтай нэмэгдсэн сүүлийн хэдхэн жилд зөвхөн сонгуулийн кампани төдийгүй улс төрийн бусад бүхий л үйл явцад сошиал сүлжээний үүрэг нэмэгдэх болов. Популист улс төрчид болон намууд сошиал сүлжээний хяналт багатай байдлыг ашиглан хуурамч мэдээ, гүтгэлэг тараах үйлдэл хийх болсон нь АНУ, Франц, Герман зэрэг уламжлалт ардчилсан дэглэмт улс орнуудын сонгуулиас харагдаж байна.Өөрөөр хэлбэл популист улс төр нь нийгмийн сүлжээгээр дамжин цахим популизм болж хувирч байгаа юм” хэмээн нээлтийн үеэрээ онцолж байлаа.
Цахим популизм буюу сонгууль дахь сошиал сүлжээний нөлөө” номын нээлтэд МУИС, ШУТИС, ШУА-ын эрдэмтэн багш нарын төлөөлөл, улс төр судлаачид болон улстөрчид, Ц.Мөнцэцэг багшийн шавь нар хүрэлцсэн ирсэн байв.
Энэхүү номын редактороор Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Ц.Ганболд ажиллажээ.
Ц.Ганболд: Монголын улстөрчдийн байнга унших ширээний ном нь болно
Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Ц.Ганболд: “Доктор Ц.Мөнхцэцэг энэ номондоо Монголын улс төрийн шинжлэх ухаанд урьд өмнө судлагдаж байгаагүй цоо шинэ сэдэв болох “Цахим популизм”-ын асуудлыг Монголын болон АНУ, ХБНГУ-ын сүүлийн сонгуулиудын жишээн дээр авч үзэж судалгааны эргэлтэнд оруулж байгаагаараа шинжлэх ухааны ихээхэн ач холбогдолтой ажил болжээ.
Энэ бүтээл нь улс төрийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуус, улстөрчид, улс төр сонирхогч хэн бүхэнд хэрэгтэй ном болох нь дамжиггүй. Мөн энэхүү номонд дэлхий дахины улс төр, сонгуулийн үйл явц, улс төрийн намын төлөвшлийн тулгамдсан асуудлаарх олон улсын жишээ, туршлагыг авч үзсэнээрээ Монголын улс төрчдийн хувьд байнга унших ширээний ном нь болно гэж бодож байна.
Д.Амарбаясгалан: Яах аргагүй цаг үеэ олсон чухал судалгаа болжээ
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: “Доктор Ц.Мөнхцэцэгийн маань “Цахим популизм буюу сонгууль дахь сошиал сүлжээний нөлөө” номонд дэлхий дахины улс төрийн намууд, сонгуулийн үйл явцад тулгамдаж байгаа асуудал, дэлхий даяар газар авч буй популизм, тэр дундаа сошиал сүлжээгээр үндсэрхэг үзэл, хуурамч мэдээлэл хэрхэн түгэн дэлгэрч улс орнуудын сонгуулийн дүнд нөлөөлж байгааг авч үзсэн нь яах аргагүй цаг үеэ олсон чухал судалгаа болжээ.
Сошиал сүлжээний улс төрийн үйл явцад үзүүлж буй нөлөөлөл жил ирэх тутам нэмэгдэхийн зэрэгцээ энэ сүлжээгээр тархаж буй хуурамч мэдээлэл, хүний нэр төрд халдах, хүчирхийлэлд уриалан дуудах явдлыг хэрхэн зохицуулах нь улс орнуудын тулгамдсан асуудал болоод байна.Зарим улс орнууд сошиал сүлжээг зохицуулах хууль тогтоомжууд баталж эхэллээ. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчихгүйгээр хүний нэр төр алдар хүнд, үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтворт байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй сошиал сүлжээн дэх мэдээллийг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал тулгамдаж байгаа юм” гэлээ.
Д.Болд-Эрдэнэ: Монголын улс төрийн тогтолцоог боловсронгуй болгоход ийм онолын судалгаа чухал үүрэгтэй
Философийн хүрээлэнгийн судлаач, шинжлэх ухааны доктор, профессорД.Болд-Эрдэнэ: “Монголын улс төрийн намын төлөвшлийг судалдаг эрдэмтэн хүний хувьд би доктор Ц.Мөнхцэцэгийн энэ номд Монголын улс төрийн намын санхүүжилт, намын гишүүнчлэлийг боловсронгуй болгох талаар бодлогын судалгаа зөвлөмжүүд орсон нь УИХ-аар Улс төрийн намын тухай шинэ хуулийг хэлэлцэх гэж байгаа өнөө үед маш чухал ач холбогдолтой эрдэм шинжилгээний ажил болжээ гэж дүгнэж байна.
Монголын улс төрийн тогтолцоог боловсронгуй болгоход эрдэмтэн судлаачдын энэ мэт шинэлэг тоо баримт, онолын судалгаа бүхий ажлууд чухал хувь нэмэр оруулах болно” гэв.
Дашрамд дурдахад, Улс төр судлаач, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэг нь Өнөөдөр сонины Улс төр, гадаад мэдээний албанд сэтгүүлч, тоймч, орчуулагч, 2002 оноос МУБИС-д багш, 2008 оноос Улс төрийн коммуникацийн хүрээлэнгийн захирал, 2018 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Тэрбээр ХБНГУ-ын Кобленц Ландау их сургууль, АНУ-ын Охайо мужийн их сургуульд зочин судлаачаар ажиллаж байсан бөгөөд олон улсын болон үндэсний хэмжээний 20 гаруй бодлогын болон харьцуулсан судалгааны эксперт, зөвлөхөөр ажилласан улс төрийн коммуникаци, сонгуулийн кампани, улстөрчийн имиж мейкингийн мэргэжилтэн юм.
Цахим популизм буюу сонгууль дахь сошиал сүлжээний нөлөө” Интерном их дэлгүүрт худалдаалагдаж байна.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
