“Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол“ ОУЗ болно

2018 оны 09-р сарын 18 өдөр, 17 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gq7mc

Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг нийтэд таниулах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын алсын хараа, эрхэм зорилгыг тогтоох, тэргүүлэх чиглэлийг эрэмбэлэх, орон зайн мэдээллийн үндэсний хөгжлийн стратегийг дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулах зорилгоор “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ ХАНГАХАД ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ, АЧ ХОЛБОГДОЛ” сэдэвт олон улсын зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна.
Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Ази, Номхон далайн бүсийн Зөвлөхүүдийн хорооны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй тус зөвлөгөөн 2018 оны 9 сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын хурлын танхимд болно.
Энэхүү зөвлөгөөнд манай орны төрийн байгууллага, судалгаа-шинжилгээ, их, дээд сургууль, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын болон гадаад, олон улсын байгууллагын 150 орчим төлөөлөгчид оролцон олон улсын төвшинд яригдаж, шийдвэрлэгдэж буй орон зайн мэдээллийн менежмент, дэд бүтцийн чиглэлээрх арга хэмжээ, үр дүн, сайн туршлага, Монгол орны онцлог, нөхцөл байдалтай уялдуулан орон зайн өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, хадгалах, хамгаалах, түгээх, хэрэглэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих, хамтын ажиллагааг зохицуулах тогтолцоог байгуулах, орон зайн өгөгдөл, мэдээллийн нэгдмэл, давтагдашгүй, нээлттэй, баталгаатай, шинэлэг байх нөхцөлийг бүрдүүлэх талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Дэлгэрэнгүй хөтөлбөрийг эндээс харна уу.

Эх сурвалж: НГА

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх