Монголын Залуучуудын холбооны санаачлагаар Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор хамгийн өндөр шагналын сантай “Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурал 24 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа билээ. “Шинжлэх ухаанчаар бүтээе” уриатай тус эрдэм шинжилгээний их хурал нь оюутан залуу, багш судаачид, эрдэмтдийн үндэсний онол, шинжлэх ухааны мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах, НҮБ-аас зарласан тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг шалгаруулж, олон нийтэд сурталчилан таниулах зорилготой юм. Тус хуралд Оюутан судлаач (Бакалаврын эрдмийн зэргээр суралцаж буй), Залуу багш судлаач (Бакалавр, магистрын эрдмийн зэрэгтэй), Эрдэмтэн судлаач (Доктороос дээш эрдмийн зэрэгтэй) хүмүүс оролцох боломжтой гэдгээрээ онцлог. “Эврика-2018” ЭШИХ нь: Гэгээрэл Эрдэм мэдлэг, Мөргүншил (Соёл хүмүүжил), Барилга, хот төлөвлөлт, Зам тээвэр аялал жуулчлал, Эрчим хүч, Хөрөнгө санхүү, Үйлчилгээ, Үйлдвэрлэл гэсэн 9 салбарт 81 сэдвийн задаргаатайгаар явагдах юм. Тус эрдэм шинжилгээний их хурлын шалгаруулалтыг Шинжлэх ухааны академийн эрдэмтэд болон Их дээд сургуулиудын доктор профессорууд, салбар салбарын манлайлагч, бүтээгч залуус шүүж шүүгчээр ажиллах болно. Одоогоор МУИС, ШУТИС, ХНХЯ Барилгын политехник коллеж, МУБИС, ХУИС, Энэрэл дээд сургууль, Хими Химийн Технологийн Хүрээлэнгийн оюутан, багш, судлаачид гэх мэт 80 хүн онлайнаар бүртгүүлснээс 50-аас дээш хувь нь оюутан судлаачид бөгөөд Гэгээрэл эрдэм мэдлэг салбарт хамгийн их хүн бүртгүүлжээ. Хуралд ирүүлсэн материалыг 3 үе шаттайгаар шүүх бөгөөд 1-р шатны шалгаруулалт 10 сарын 15 ныг хүртэл салбар, салбарын их, дээд сургуулиудад зохиогдож, шалгарсан бүтээлүүд 2 дахь шатанд оролцох боломжтой юм.
Бүртгэлийн явц (Оролцогчдын хувь)

Их дээд сургуулиуд болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд “Эврика 2018” эрдэм шинжилгээний их хурлын I шатыг зохион байгуулах төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тухайлбал: Монгол Улсын Их Сургууль харъяалагдах бүрэлдэхүүн сургуулиуддаа чиглэл өгөн I шат зохион байгуулагдах төлөвлөгөөгөө ийнхүү гаргажээ.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
