Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог“Балдорж” шагнал гардуулах 10 дахь удаагийн ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ц.Элбэгдорж, УИХ болон Засгийн газрын гишүүд, НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, сэтгүүл зүйн үе үеийн төлөөлөгчид оролцлоо.
Энэ жилийн “Балдорж” шагналд 88 сэтгүүлчийн 170 гаруй бүтээл иржээ. Шалгаран үлдсэн шилдэг 25 бүтээлээс өчигдөр шилдэг 10 бүтээлийн эзнийг тодруулсан юм.
“Балдорж” шагналын Гранприг “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Сувдмаа, П.Энхбат “Уул уурхайтай ханилсан орчин цагийн малчин” сурвалжлага, “Хариуцлагатай уул уурхайн эрэлд” цуврал сурвалжлагаараа хүртлээ.
“Балдорж” шагналын Дэд байрт МҮОНРТ-ийн Эрэн сурвалжлах баримтат нэвтрүүлгийн баг Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Лхагвасүрэн нар хүний эрхийн сэдвээр эрэн сурвалжилсан цуврал нэвтрүүлэгээрээ хүртсэн юм.
“Балдорж” шагналын шилдэг аравт
1. Х.Уянга “Өнөөдөр” сонин “Бөөн цагаан нуурын бөөн эмгэнэл” цуврал сурвалжлага, “Амьдрал сайн уу” цуврал нийтлэл
2. Б.Ганзориг ТВ9 телевиз “Хасах градус: Алт дагасан харуусал буюу гэрийн буйрны эрх мэдэл” цуврал нэвтрүүлэг, “Хүн малтайгаа орхигдсон Хөвсгөл нуурын энэлэн” телевизийн нэвтрүүлэг
3. Б.Энхмарт “Үндэсний шуудан” сонин “Бид болон монголын тал нутаг чамд хайртай” нийтлэл, “Зургаан настай Баяндүүрэнгийн сургуульдаа хүрэх зам” сурвалжлага
4. Д.Эрдэнэбаяр, Ж.Пүрэвдаваа, Г.Мөнхбаяр, Г.Нацагдорж 25 дугаар суваг телевиз “Нэг удаа үндэсний контент: Монгол Солонгост нэг удаа” телевизийн цуврал нэвтрүүлэг
5. С.Батзаяа “Монголын медиа корпораци” “Өв соёлгүй Монгол” цуврал нийтлэл, нэвтрүүлэг
6. Б.Солонго “Зууны мэдээ” сонин “Монгол хүнд цэвэр ус хэрэглэх эрхийг олгоё”, “Аврал эрсэн зэрлэг амьтдыг хамгаалья” цуврал нийтлэл
7. З.Цэлмэг “Засгийн газрын мэдээ” сонин “Харилцуурын цаадах нулимс”, “Гурван сая иргэнээ хар тугалгатай махаар хооллодог 60 сая малтай Монгол” нийтлэл
8. Э.Хүрэлбаатар “Өдрийн сонин” сонин “Замын-Үүдээр зэрлэг адуу мэт чихцэлдэн дайрах монголчуудын нэг өдөр” сурвалжлага
9. Б.Алтанхуяг “Монцамэ” агентлаг “Аниргүйн гүн дэх цаг хугацаа”, “Тагтаа паблишинг хэвлэлийн газрын ерөнхий редактор У.Бямбанямтай хийсэн цуврал ярилцлага, “Өөрийгөө үл тоон бусдын өмнөөс дуугарах нь сэтгүүлчийн үүрэг болохоос, сэтгүүл зүй карьер хөөдөг салбар биш” нийтлэл
10. Н.Хонгорзул “Блүүмбэрг” телевиз “Монголд үйлдвэрлэв” нэвтрүүлэг
“Балдорж” шагналын гранпри шагналтнаар
2009 онд – Б.Ганчимэг “Үндэсний шуудан” сонин
2010 онд – Д.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр” сонин
2011 онд – Ж.Гангаа Өдрийн сонин
2012 онд – Г.Отгонбаяр “Үндэсний шуудан” сонин
2013 онд – Ж.Тэгшжаргал “Өнөөдөр” сонин
2014 онд – У.Ганбаяр, М.Буянбадрах “Хүрээлэн амьд ертөнц” төсөл
2015 онд – Э.Хүрэлбаатар Өдрийн сонин
2016 онд – Ц.Цэвээнхэрлэн “Засгийн газрын мэдээ” сонин
2017 онд – Б.Энхмарт “Үндэсний шуудан” сонин нар тодорч байсан юм.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
