Улаанбаатарт өдөртөө 12-14 градус дулаан

2018 оны 09-р сарын 23 өдөр, 10 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsag agaarr

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, хүйтэн байх боловч, бусад нутгаар өдөртөө дулаарна.

2018 оны 09 дүгээр сарын 22-ны 20 цагаас 09 дүгээр сарын 23-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир болон Завхан голын эхээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө нутгийн баруун хэсгээр 14-19 градус, нутгийн зүүн хэсгээр 11-16 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан,  өдөртөө 10-15 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус,  өдөртөө 12-14 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус,  өдөртөө бүх нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх