Өнөөдөр шарагчин хонь өдөр

2018 оны 09-р сарын 24 өдөр, 08 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
honin jil

-Аргын тооллын 9 дүгээр сарын 24. Даваа (Сумьяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 15, шарагчин хонь, шувуун хошуут-24 од, огторгуй суудал, 9 улаан мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:41-18:46.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал өлзийтэй маш сайн. Гэвч үхэр, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Туулай, гахай, хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
-Гэр байшин барих, шүтээн босгох, равнайлах, үр тарих, хишиг даллага авахуулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, хурим хийх, сан тавих, хот байгуулах, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийх, мал адгуус муулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, нүүдэл хийх, бэрийн үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх