Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ

2018 оны 09-р сарын 26 өдөр, 11 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
42508280_776428076036113_2544326557292298240_o

“Баку-2018” жүдо бөхийн ДАШТ-ий зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд манай улсаас “Рио-2016” олимпийн тавдугаар байрын шагналт, “Астана-2015” багийн ДАШТ-ий хүрэл медальт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар хүч үзлээ. Тэрбээр эхний тойрогтоо АНУ-ын Эл.Эй Смитийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялан гараагаа амжилттай эхлүүлэв.

Удаах тойрогт Чилийн Томас Бриченог, 1/8 шигшээд Латвийн Жевгенис Бородавког, “В” хэсгийн аваргын төлөө Португалийн Хорхе Фонсекаг ялсанаар зооны аваргын төлөө барилдахаар болсон юм.

Зооны аваргын төлөө Гүржийн Варлам Липартелианитай барилдан цагийн төгсгөлд вазари үнэлгээр алдан ялагдсан. Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө өнгөрсөн оны дэлхийн аварга Японы Аарон Вольфтой хүч үзэн ялалт байгуулсанаар ДАШТ-ээс анх удаа хүрэл медаль зүүлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх