Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Дашийн Дамба агсны мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ

2018 оны 09-р сарын 27 өдөр, 13 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
dam ba

БНМАУ-ын анхны Ардын Их Хурлын дарга, МАХН-ын Төв Хорооны 1-р нарийн бичгийн дарга, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Дашийн Дамба агсны мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож байна.

Д.Дамба нь өнөөгийн Монголын хөгжлийн суурийг тавих их бүтээн байгуулалтын он жилүүдэд намын төв байгууллагыг удирдаж шинэ Монголыг бий болгох үйлсэд оройлон зүтгэж байсан эх оронч юм.

Тэрээр нэг хүнийг тахин шүтэх үзлийг шүүмжлэгч, хүнлэг энэрэнгүй үзлийг түгээгч нэгэн байсан ба түүний санаачилсан хүн амыг эрүүлжүүлэх их үйлс нь өнөөгийн хүн амын өсөлтийн суурь болсон гэж үздэг байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх