АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас сүүлийн үед гарч байгаа мэдээллүүдийн мөрөөр зарим зүйлийг тодруулав.
-Өнөөдөр ТЕГ-аас Голомт хотхонд ажиллагаа явуулах үеэр 1.3 сая ам.долларыг оруулж ирсэн хятад иргэдийг баривчлах гэж байна гэсэн мэдээлэл тарлаа. 1.3 сая ам.долларын асуудлыг АТГ шалгаж байгаа. Тэгэхээр АТГ энэ ажиллагаанд оролцсон уу?
-АТГ-аас өнөөдөр Голомт хотхонд 1.3 сая ам.долларын асуудлаар тагнуул болон цагдаагийн байгууллагатай хамтран ямар нэгэн ажиллагаа, баривчилгаа хийгээгүй. Тэгэхээр энэ мэдээлэл худал.
-1.3 сая ам.долларыг хуулийн байгууллагын албан тушаалтны гэрээс олдсон гэж сүүлийн үед хэвлэлээр мэдээлж байна. Энэ талаар тайлбар өгнө үү.
-Юуны өмнө албан ёсны эх сурвалжид тулгуурлаж зөвхөн үнэн бодит мэдээллийг иргэд, олон нийтэд түгээж байхыг зарим сонин, телевиз, сайтын сэтгүүлчдээс хүсье. УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн, дүүргийн прокурор, цагдаагийн удирдах албан тушаалтан, ашигт малтмалын газрын дарга гэх зэргээр сонин хэвлэлд тодорхой нэр дурдан мэдээлж байгаа нь огт үндэслэлгүй юм. Зарим хэвлэлээр бичээд байгаа шиг дээрх нэр дурдсан хүмүүсийн орон байрнаас 1.3 сая ам.доллар хурааж аваагүй. Энэ тухай АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог хэвлэлийн хурал дээр маш тодорхой хариулт өгсөн. Үүнийг манай сэтгүүлчид мэдэж байгаа.
-Тэгвэл 1.3 сая ам.долларыг хэний гэрээс хурааж авсан юм бэ? Энэ тухай албан ёсны мэдээлэл өгөөч?
-Цагдаагийн байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зарим шинжээчийг хуурамч дүгнэлт гаргасан гэх асуудлаар шалгаж байх явцад нэр бүхий энгийн иргэнээс бусдад хахууль өгсөн байж болох үйлдэл илэрсэн. Хахуулийн асуудлыг АТГ хамтарч шалгах ёстой болсон. Ингээд авлигатай тэмцэх болон цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга ахлан шалгаж байгаа. Ийнхүү шалгах явцад дээрх нэр бүхий энгийн иргэнээс шинээр хээл хахуулийн үйлдлийг илрүүлж, 1.3 сая ам.долларыг хураан авсан. Одоо энэ хэргийг нарийвчлан шалгаж байна.
-Нэр бүхий энгийн иргэн гэдэг нь албан тушаалтан биш юм уу? Энэ тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Ямар нэгэн албан тушаалтан биш. Төрийн албан хаагч ч биш, энгийн иргэн. Хэргийг нарийвчлан шалгаж байгаа тул илүү мэдээлэл өгөх боломжгүй байна.
-“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг АТГ сүр дуулиантай баривчлаад суллачихлаа. Яагаад суллачихав? Хүү нь УИХ-ын гишүүн болохоор хуулийн байгууллагад нөлөөлсөн үү гэж иргэд хардаж байна л даа.
-Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ч.Ганзоригт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Улмаар түүнийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж өнөөдөр гарсан байна. Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагаас хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүхэд хүргүүлж шийдвэрлүүлсэн.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
