Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газраас “Шөнийн Улаанбаатар” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Нийслэлийн эрүү, хэв журмын нөхцөл байдлын судалгаанд тулгуурлан нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудын тодорхойлсон цэгүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм.
Алба хаагчид оройн 23:00-05:00 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Эргүүл хамгаалалтын газрын эргүүл хамгаалалтын офицер, цагдаагийн ахлах дэслэгч Х.Эрдэнэтогтох, цагдаагийн дэд ахлагч Н.Даваадулам нар энэ сарын 3-4-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэх хугацаандаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байж болзошгүй зүйл тээвэрлэж явсан иргэнийг илрүүлэн, харьяалах дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна.
Цагдаагийн байгууллагаас эргүүлд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд цаг алдалгүй, түргэн шуурхай очих зорилгоор газар зүйн мэдээллийн системийг нэвтрүүлэн туршилтын журмаар ажиллуулж эхэлжээ. Энэхүү програмыг “Шөнийн Улаанбаатар” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд туршаад амжилттай болсон тохиолдолд цаашид эргүүл, хамгаалалтын үйл ажиллагаанд ашиглах юм.
Шөнийн эргүүлүүд архи, согтууруулах ундаа зарж борлуулдаг түүгээр үйлчилдэг 351 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хууль тогтоомжийн дагуу шалгалт хийжээ. Тэд үүрэг гүйцэтгэж эхэлснээсээ хойших гурав хоногийн хугацаанд биеэ авч явах чадваргүй болтлоо согтуурч, гудамж, замын хөдөлгөөнд оролцож чадахгүй байгаа 11 иргэнийг харьяа дүүргүүдийн эрүүлжүүлэх байранд, 20 иргэнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч болзошгүй аюул, эрсдэлээс хамгаалан ажилласан байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
