Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:
Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нэгдсэнээр агаарын тээврийн хөлгийн хүчин чадал нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжөө сайжруулах, сэлбэг хэрэгслээ гааль, НӨАТ-гүйгээр авах боломж нээгдэж байгаа юм. Аливаа салбарыг дэмжие гэвэл дагалдах томоохон зардлуудыг чөлөөлж баймаар байна.
– Монголын иргэний агаарын тээвэр, иргэний агаарын зам бол биднийг ирээдүйд тэжээх юм. Египет улсын олон хаад тэр олон пирамидыг бариад ирээдүй хойч үеэ тэжээж байгаа гэдэг шиг манай агаарын зам биднийг олон жил тэжээнэ. Тэгвэл энэ Монгол Улсын агаарын замыг яагаад зах зээл болгон нээж өгч байгаа юм бэ? Хэдэн жилийн хугацаатай өгөх юм бэ? Бусад улс оронд газар нутгаа тодорхой хугацаанд түрээслүүлдэг. Тэгвэл Монгол Улсын агаарын зам дээр либериалчилал яаж хийх гэж байгаа юм.
– Иргэний агаарын тээврийн салбарт улс төрийн бус мэргэжлийн томилгоо хиймээр байна. Мэргэжлийн олон хүнийг халаад улс төрчдийн мэргэжлийн бус хамаатан саданг томилдог. Үүнийг шинэ сайд анхаараарай.
– Агаарын тээвэр бол ирээдүйд манай улс дэлхийн төв ложистик болох юм. МИАТ энэ тал дээр юу хийж байгаа вэ? Салбар нь ямар бодлого баримтлах вэ?
– Хамтран ажиллана гэж байна. Ингэхдээ хөрөнгө оруулалтаар хамтран ажиллах боломж юу байна вэ?
– Хөшигтийн хөндийн нисэх буудал олон зуун мянган хөрөнгө оруулалтаар баригдлаа. Гэтэл одоо хүртэл ашиглалтад ороогүй. Менежментийн удирдлага зохион байгуулалтгүй байна. Энэ тал дээр салбарын яам хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
Түүний асуултанд Зам тээврийн хөгжлийн сайд хариуллаа.
Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар
Энэ салбарын төрөөс баримтлах бодлого бол гарсан. Хөшигийн хөндийн нисэх буудал олон асуудал байна. Жишээлбэл яам хоорондын шийдвэрлэх 36 ажил, өөрсдөө гүйцэтгэх ёстой 100 гаад ажил байна. 7 хоногоор ажлын төлөвлөгөө гаргаж өгсөн. Ажлаа аваад шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахад анхаарч ажиллаж байгаа. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Ирэх оны эхний хагаст ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.


Хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Аюулт үзэгдэл, ослын дуудлагын 93 хувь нь гал түймрийн дуудлага байна
Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
