Нийтийн тээврийн зарим чиглэлүүдийн өглөөний эх авалтын цагийг урагшлуулахаар боллоо

2018 оны 10-р сарын 13 өдөр, 09 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
avtobus

Иргэдийн санал хүсэлтээр нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд өглөөний эх авалтыг урагшлуулахаар цагийн хуваарьт зохицуулалт хийж, 2018 оны 10 дугаар сарын 15-наас мөрдөхөөр төлөвлөн ажиллаж байна. Үүнд:

1.Ч:28 “Сэлх 7 буудал- Ард кино театр” чиглэлийн үйлчилгээг Сэлх талаас 06:35 цагаас, Ард кино театр талаас 06:47 цагаас тус тус эхлүүлэх;

2.Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ-III” чиглэлийн үйлчилгээг ТЭЦ-III талаас 06:46 цагаас эхлүүлэх;

3.Ч:38 “ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст” чиглэлийн үйлчилгээг Хайлааст талаас 06:45 цагаас эхлүүлэх;

4.Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг” чиглэлийн үйлчилгээг Халдвартын эмнэлэг талаас 06:55 цагаас эхлүүлэх;

5.Ч:42 “Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан” чиглэлийн автобусны гаралтын тоог нэмэгдүүлж автобусны хүлээгдлийн хугацаа 7-8 минут болгож бууруулах;

6.ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн үйлчилгээг Дүнжингарав худалдааны төв талаас 06:45 цагаар тус тус эхлүүлэх зохицуулалтыг хийж цагийн хуваарьт өөрчлөлт оруулж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 болон 11-323176 дугаарын утсуудаар 24 цагийн турш хүлээн авч, шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх