Түүхт Халх голын тулалдааны 80 жилийн ойг ирэх жил ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчилж, сум дундын бүтээн байгуулалт буюу “шинэ сум” төслийг Халх голд хэрэгжүүлэхээр болсон юм.
Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, Халх голын тулалдааны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх, энэ хүрээнд хамтарсан үзэсгэлэн, уран сайхны болон баримтат кино, ном зохиол гаргахаар тохиролцсон юм. Мөн түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоцтой тус сумын хүн ам цөөрч байгаа тул Халх гол сумыг шинэчлэх төслөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд танилцуулж, улмаар ОХУ-ын тал 10 орчим сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.
Энэ талаар дэлгэрэнгүй унших бол энд дарна уу.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Роснефть” нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэр тус компанийн удирдлагууд Халх гол сумын бүтээн байгуулалтын ажилд зориулж, 8 сая евро хандивлах болсноо мэдэгдсэн юм.
Энэ талаар дэлгэрэнгүй унших бол энд дарна уу.
Ингээд Халх гол сумыг төсвийн бус хөрөнгөөр шинэчлэх боломж бүрдсэн тул 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр Халх гол сумын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэллээ.
Шинэ сумын шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халх гол сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүү, Халх гол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ нарын албаны хүмүүс оролцов. Мөн бүтээн байгуулалтад гар бие оролцох Дорнод аймгийн МСҮТ-ийн багш, оюутнууд, Халх гол сумын иргэд шав тавих ёслолд оролцож, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.
Сум дундын бүтээн байгуулалтын хүрээнд зургаан га талбайд төрийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой нутгийн удирдлагын ордон, соёлын төв, сум дундын эмнэлэг, 650 хүүхдийн хүчин чадалтай сургууль, дотуур байр, 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, мөн спорт заал, тоглоомын талбай, авто зогсоол, иргэдийн амарч зугаалах талбай зэргийг багтаасан бүтээн байгуулалт өрнөх юм.
Мөн бүтээн байгуулалтын хүрээнд шинэ сумын төв болон хуучин сумын төвийг хамтад нь дулааны шугам сүлжээнд холбож, цэвэр, бохир усны асуудлыг шийдэх юм байна.
ХАЛХ ГОЛ СУМЫГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ:
Халх гол сумын бүтээн байгуулалтын шав тавих ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул:
“…Энэхүү бүтээн байгуулалт нь Халх гол сум, Дорнод аймаг төдийгүй, Монгол Улсын хэмжээнд томоохон үйл явдал, чухал бүтээн байгуулалт, түүгээр ч тогтохгүй Монгол-ОХУ-ын найрамдалт харилцаанд шинэ хуудас нээх түүхэн ажил боллоо…” хэмээн онцолж, шинэ сумын төвийн бүтээн байгуулалт амжилттай өрнөж түүхт Халх гол сум цэцэглэн хөгжих болтугай хэмээн ерөөв.
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Монгол Улсын төр засгаас орон нутгийн төр засгийн байгууллагын төвүүдээ олон улсын хөгжлийн жишигт ойртуулж шинэчлэх бодлого баримталж байна. Үүнийг бодит биелэл болгож Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдыг шинэчилж, “Шинэ сум” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Ингэснээр орон нутгийн иргэдийн амьдрал, ахуй сайжирч, төсөл цар хүрээгээ өргөтгөн Сум дундын төсөл нэрээр хэрэгжиж байна. Эх орны Дорнод хязгаарт нийгэм, эдийн засаг, гадаад харилцааны үлэмж ач холбогдолтой гэж Дорнодчууд бид бүрэн дүүрэн итгэлтэй байна” гэв.
“Шинэ сум” төсөл буюу Сум дундын бүтээн байгуулалт 2019 онд тэмдэглэх Халх голын тулалдааны 80 жилийн ойн арга хэмжээнээс өмнө дууссан байх юм.





Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
