Эгч ээ, намайг аваач…

2018 оны 10-р сарын 15 өдөр, 15 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
egchee

Сумын төвийн шавилхан дан байр.Модон хаалгатай умгар өрөө.Энэ миний гэр.Дээд сургуулиа төгсөөд ажил хөдөлмөрийн анхны гараа минь.Эл сумын эмнэлэгт эмчээр ажиллаад хэдийн 5 жил өнгөрсөн аж.Нэгэн үеэ бодоход хэдийн дасчээ.Багахаан хүмүүстэй учир бие биенийгээ андахгүй.Эмч ээ эмч ээ хэмээн хүндлэгдэнэ.Мэргэжилдээ дуртай юм болохоор буйдхан амьдралдаа хэдийн зохицчихсон.Бүгд дажгүй болоод л,амьдраад л…
—–Аагим халуун зуны нэг өдөр.Ажил дээрээ ачаалалтай,ядахдаа халуунд толгой өвдөөд,хэдэн хүнээ үзэж дуусчихаад бушуухан харихын түүс.
“Эмч ээ энэ нэг охин шүд нь өвдөөд уйлаад байнаа.Яах уу?Хүлээсэн 3 өвчтөнд ойлгуулаад оруулчих уу” хэмээн сувилагч хаалгаар шагайж хэллээ….
——Ингэж л миний хувь заяа таашгүйгээр эргэж,хувьссан юм даа.
—-Тав зургаа орчим насны,хиртэй палааж,уранхай таавчиг өмссөн,үс нь даахидаж,гар хуруу нь хиртсэн,уйд шаналсан нүдтэй охин байв.Охины шүд өвджээ.Өвчин намдаах эм өгч түр намдангуут нь түрхлэг шүдэнд нь түрхэж өгөөд “Охин минь өвдөж байна уу” хэмээн асуухад нулимстай нүдээрээ намайг цоо ширтэж “Гайгүй ээ” хэмээлээ.Миний охин 3,,4 хоноод ирээрэй гэхэд “За” гээд үүдэнд очоод зогссонo.”Яасан охин минь” гэж асуухад “Яагаач гүй эгч ээ”…..Жаахан бяцхан гараараа хаалга онгойлгож байгаа харагдлаа.
—–Хоёр долоо хоногийн дараа мухлагийн ойролцоо нөгөө охинтойгоо таарлаа.Намайг харчихаад шууд гүйгээд ирлээ.”Хүүе,охин минь сайн уу.Чи чинь яагаад алга болчихвоо.Шүд нь яаж байна.Эмчийнхээ үгэнд ордоггүй муу охин” гэж хэлчихээд инээлээ.Охин дугарсангүй.Мухлагаас жаал жуул хүнс авчихаад гараад иртэл зогсож байна.”Гадаа халуун,харихгүй юм уу?” хэмээхэд баc дугарсангүй.”Эсвэл манайд очих уу” гэтэл “ТЭГЬЕ” хэмээн эргэлзсэн шинжгүй шууд зөвшөөрлөө.
—–Хүслэн бид 2 ийнхүү танилцсан түүхтэй.Ээж нь Хүслэнг төрүүлээд удалгүй бурхан болж,aавтайгаа амьдардаг,амьдрал тааруу,эцэг нь бор дарсанд ууршчихсан нэгэн.Хэдий 5 настай ч охин их хэрсүү,ухаантай,үгэнд их дурламтгай,хамгийн гол нь маш эрүүл чийрэг.Ажил тарах дөхөхөөр хүрээд ирнэ,ингээд манайд очно.Надад их ханьтай,хоёулаа хууч хөөрнө,хооллоно,ариун цэвэр сахина,хааяадаа тас тэврэлдээд дуг хийчихнэ.Харин заавал ч гүй оройд нь гэрт нь хүргэж өгдөг байв.Аав намайг гэртээ хонохгүй бол зодно хэмээнэ.Харин би охины амьдардaг дөрвөн ханатай бор гэрт орж үзээгүй ээ,охин яагаад ч юм “Та ороод хэрэгггүй” гээд гэрийнхээ ойролцоо хүргүүлчихээд гүйчихдэг байлаа.Tэр архичин аав нь надтай таарахаараа гөлөн гөлөн гээд шууд зугатаачихна.Эрүүл үед нь ярилцмаар авч саруул буй цаг мөчийг нь харсангүй ээ….
—–Амралтын өдөр таараад охиныг үгүйлээд байж байтал сайн хүн санаагаараа гэсэн шиг Хүслэн минь ороод ирлээ.Хоёрхон өдөр уулзалдаагүй бидэн бие биенээ саначихчээ.Бөөн баяр.Ингээд бууздaхаар болоод би тогоочийн ажилдаа шуударлаа.Далимаар нь салат хийв.Хүслэнгээ түмпэнтэй усанд оруулж хөөрхөн болгоод худалдаж авсан палаажаа өмсүүлчихлээ.Охин ширээний ард инээмсэглэн сууна.”Охин минь салатаа идэж бай,одоо бууз гарлаа” гэхэд “Хоёулаа хамт идье”хэмээгээд ямар хөөрхөн инээв ээ….
——Хаалга хүчтэй балбаад,өшиглөөд нэгэн ороод ирлээ.Охин шууд миний ард нуугдав.Хүслэнгийн аав
“Чи муу хотын янхан гичий,яах гэж охинтой минь орооцолдоод байгаам.Чамд бидний амьдрал ямар хамаатай гэж.Архичин аав чинь адгийн муу хүн хэмээн охинд минь ухуулна уу.Хүслэн чи наашир” гэснээ намайг хоймроо түлхэж унагаачихаад охиныг угз татаад гарлаа.Арайхийн өндийчихөөд шоoкноосоо түр гараад цонхоороо хартал охиныг шилэн хүзүүнээс нь зуурчихсан явж харагдана.Эргэн эргэн харах охины энэрэл гуйсан харц 100 метр холдтол намайг ширтэж,сэтгэлийн шимшрэл рүү минь зүүний үзүүр болгон хатгаж байв….
—–Намрын шаргал өдрүүд үргэлжилсээр.Хотод семинарт сар гаруй суугаад буцаж буй минь энэ.Сум ойртох тусмаа умгар навтгар байраа санана.Бас ч гэж дасчихчээ.Харин сэтгэлд Хүслэн охин буйсаар.Аав нь тэгж авч явснаас хойш сураг үгүй.Зэргэлдээ суманд очсон сонсогдcон.Гэртээ ирээд гэрийнхээ өнцөг булан бүрээс яагаад ч юм сэтгэл охиныг хайх шиг.Цовоо сэргэлэн үг яриа,хөөрхөн инээмсэглэл,бяцхан гар хөл нь нүднээ тодхон….
—-Энэ өвөл их хүйтэн болж байна даа.За ингээд ажил амьдралын гараагаа эхлүүлж,алдаа онооны хат суулгасан он жилүүд минь баяртай.Хотын дүүргийн эмнэлэгт мэргэжлээрээ ажиллах урилга иржээ.Сумын захиргаанд бүгдээ хүлээлгэж өгөнгөө намайг үдэж буй цайллаганд орлоо.Бүгд л баярлаж талархсанаа хэлцгээнэ.Харин би эл цайллаганы дундуур сумын даргаасаа Хүслэн болон архичин аавынх нь тухай асуув.”Зэргэлдээ суманд очоод амьдрал нь дээрдээгүй гэсээн.Харин аав нь архиа ууж яваад түрүү сард хөлдөөд зүйл дууссан сонсогдсон.Харин охиныг нь аймгийн төвийн асрамжийн газар хүргэгдсэн гэсэн шүү” хэмээв.
…Эмч ээ,эмч ээ,хүүе эмч ээ.Та зүгээр үү….
Гэнэт ухаан балартах шиг,охин тэр чигээрээ нүдэнд харагдаад,цайллаганд ирсэн хүмүүс мэлмийд түр тар буугаад….
——Эл шөнө их нойр муутай хоносон доо.Элдвийн зүйл бодогдоод,эвий охиныг бас өрөвдөөд….
—Өглөө эрт сумаараа гаргаж өглөө.Автобусандаа сууж,олон хүн гар барьцгааж,сайн яваарай эмч ээ хэмээцгээнэ.Сэтгэл нэг бодлын сайхан,ирээдүй өмнө минь зурагдана,нөгөө талдаа уйтай гэмээр…
—–“За ингээд хөдөллөө шүү” хэмээн жолоочийн дуу хадлаа.Гэнэт нэгэн охин гүйж ирснээ “эмч эмч ээ” гэв.Цонхоор хартал май гээд жижигхэн цаас атгууллаа.Юу вэ энэ гэж асуутал “Та уншаарай” хэмээв….
——Үнгэгдсэн тэр цаасыг нээтэл хүүхдийн бичгээр том жижгээр холиод “ЭГЧ ЭЭ НАМАЙГ АВААЧ” гэж энд тэнд нь ус дусаад хатсан бололтой зурвас….
“Хүслэн,Хүслэн…” хэмээн шууд тархинд харвалаа.Бичиг мэдэхгүй 6 настай балчир амьтан хүнээр бичүүлээд өөрөө дуурайлгаад эл гурванхан үгийг бичихдээ санасан,хайрласан,уярал,шимшрэлийг нулимсандаа шингээж,горьдолт,хүсэл,бодол,эргэцүүлэл,найдвар бүр ирээдүйгээ багтаажээ.Эвий дээ охин үр шүү дээ.”Ишшшшш Хүслэн,чи минь,бондгорхон охин минь”….
—-Нэг л мэдэхэд би зурвасыг гартаа атгачихсан жолоочийн хажууд даахгүй буйсан чемоданаа тас чирээд ирчихсэн.”ЗОГСООРОЙ ГУЙЯ,ЗОГСООРОЙ”гээд хашгирчихсан байж билээ.
…..”Хүслэн минь,Охин минь,Үр минь.Авъя аа чамайгаа авалгүй яахав,Бушуухан авах минь” гэж өөртөө хэлээд сэтгэл бас “Хурдлаач” гэж яаруулаад өөрийн мэдэлгүй хоёр хөл солбилцон харайлаа..—.
—–“УДАХГҮЙ ЭЭ.ЖААХАН ХҮЛЭЭГЭЭРЭЙ ХҮСЛЭН МИНЬ.АМЬДРАЛД МИНЬ ХҮСЭЖ ХАЙРЛАСАН,ХҮСЭЖ ОЛСОН,ХҮСЭЖ ТАВИЛАНД МИНЬ ЗАНГИЛАГДСАН ХҮСЭЛ ЮМ ШҮҮ ДЭЭ.ХҮСЛЭН МИНЬ”…
—–Мэлмийд учрах,уулзах баярын нулимс хурсан ч хуваалцан чийгшүүлж,хураараа мялаая гэсэн шиг нойтон цас хаялсаар,хаялсаар..

С.Амина

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх