Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймгаас ажлаа эхлүүллээ.
Ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 15-наас Булган аймгийн Баяннуур сум, Дашинчилэн сум, Хишиг-Өндөр суманд ажиллаж, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга нартай уулзаж, удирдамжийн зорилго, чиглэлийг танилцуулж, тус сумын удирдлагаас гаргасан 2017, 2018 оны тушаал, шийдвэр, дүрэм журам, Засаг даргын захирамж зэрэг баримт бичгийг хянан үзэж, зарим арга зүйн заавар, зөвлөмжийг өгч ажиллав. Ялангуяа сумын төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаа болон Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилтийн байдлыг хянан үзэж, зарим зөрчил гаргасан албан тушаалтнуудын асуудлыг нягталж хянан шалгаж байна. Энэ ажилд Үндэсний Аудитын газрын ажилтнууд хамтран оролцож байгаа юм.
Ажлын хэсгээс 10 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Засаг дарга З.Батзориг болон Засаг даргын дэргэдэх байгууллагын удирдлагуудтай уулзаж, шалгалтын удирдамж, хамрах хүрээг танилцуулж, мэдээлэл арга зүйгээр ханган ажиллалаа. Ажлын хэсэг тус аймгийн албан тушаалтнуудын гаргасан тушаал, шийдвэр, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, төрийн үйлчилгээнний нөхцөл байдал, төлбөр хураамж тогтоосон баримт бичгүүд, төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаатай танилцаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан үзэх юм байна.
“Бид орон нутагт хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна АТГ-аас өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явц байдал, зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангах, Иргэний хяналтын зөвлөлийн гишүүдийг чадавхижуулах чиглэлээр ажиллана. Мөн худалдан авах ажиллагааны явц байдал, гүйцэтгэлийг хянан үзнэ” гэж ажлын хэсгийн ахлагч Ц.Цэцэгдэлгэрэх Булган аймгийн телевизэд өгсөн ярилцлагадаа онцлон дурдав.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
