Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг өнгөрсөн 7 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. Ази, Номхон далайн орны 50 улс орон, олон улсын байгууллага, Засгийн газар хоорондын байгууллага, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, шинжлэх ухааны, боловсролын зэрэг байгууллагын нийт 3000 гаруй төлөөлөгч оролцсон тус бага хурлыг өндөр түвшинд зохион байгуулахад олон талын дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлэх арга хэмжээ (2018.10.17) Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле бага хурлын салбар хуралдаанаар Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт учирч болзошгүй гамшгийн эрсдэлийн талаар Азийн бага хурлын төлөөлөгчдөд илтгэл танилцуулсан. Түүний хувьд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар ажиллахын сацуу Улсын онцгой комиссын гишүүн юм. Тэрбээр, 2017 оны 1 дүгээр 1-нээс 2018 оны 10 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд Монгол Улсын 21 аймагт 137 хоногт ажиллаж, 77586 км зам туулаад байна.
(1).jpg)
(1).jpg)
Энэ хугацаанд УИХ-аас баталсан хууль, Засгийн газрын болон салбарын бодлого, үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд тайлбарлан таниулж, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажилласан юм. Мөн гамшгаас хамгаалах төр, засгийн бодлго, шийдвэрийг орон нутгийн захиргааны байгууллага, удирдлагад танилцуулж, бодлогын зөвлөгөө, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлэлт, дүгнэлт өгч ажилладаг. Түүнчлэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт болон шуурхай вакцинжуулалтын явцтай танилцаж, хяналтыг тогтмол хэрэгжүүлж байна.
Тийм ч учраас Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулед талархал гардуулж, гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасан юм. Ийнхүү олон жил хүнд нөхцөлд ажилласныг төр засаг өндрөөр үнэлсэнд ХХААХҮЯ-ны хамт олон талархаж байгаагаа илэрхийлье.

(1).jpg)
(1).jpg)
(1).jpg)
.jpg)

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
