Өнөөдөр улаагчин гахай өдөр

2018 оны 10-р сарын 22 өдөр, 08 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gahai

-Аргын тооллын 10 дугаар сарын 22. Даваа (Сумьяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 13, улаагчин гахай, могойг хүлэгч-25 од, хий суудал, 8 цагаан мэнгэ, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:21-17:51.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Гэвч могой, луу цээрлэвэл зохилтой.
-Туулай, хонь, гахай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Байшин, балгад тэргүүтэн газар шорооны үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, бэрийн үйл, хурим хийх, тариа тарих, сан тавих, зам мөр гаргах, хот байгуулах, номын хурим, лам хуврага болох, ном заалгах, гөлөг тэжээх, насны хүчийг арвижуулах, усан засал, худалдаа наймаа үүсгэх зэрэг дэлгэрүүлэх үйлсэд сайн. Газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, эхэлж ном сонсох, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал худалдан авахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх