202 дугаар цэцэрлэг номын сантай боллоо

2018 оны 10-р сарын 22 өдөр, 12 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
44455658_494093944438641_7048833926000803840_n

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт хүүхдийг бага наснаас нь номтой нөхөрлүүлж тэдний ирээдүйн боловсролд нь хөрөнгө оруулалт хийх ажлыг тогтмол дэмжин ажилладаг.

Тухайлбал өнгөрсөн 9 дүгээр сард дүүргийн 21 дүгээр хороо 127 дугаар сургуулийн номын сангийн тохижилтын ажилд дэмжлэг үзүүлэн ажилласан бол энэ удаа дүүргийн 202 дугаар цэцэрлэгийг номын сантай болгосон байна. Түүнчлэн тэрээр тус номын санд хүүхэд бүрийн тоогоор ном бэлэглэжээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.44461906_1951815105123670_5453924870335234048_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх