Хятадын “HAIER” компаниас нэг бүр нь 500,000 төгрөгийн үнэтэй Яндангийн шүүлтүүр худалдаж авч , гэр хорооллын 100,000 айлд тавиад утаа бууруулах мэргэн санааг У. Хүрэлсүхийн ЗГ олжээ.Үүнд татвар төлөгчийн мөнгөнөөс 54 тэрбум төгрөг зарцуулах гэнэ. Хэрвээ ийм шүүлтүүр тавиад утаанаас салдаг байсан бол Хятадын Бээжин үндэсний үйлдвэрийнхээ шүүлтүүрийг тавиад утаанаас салчихгүй яасан юм бол!!!!!
Асуудал дээр нь дөрөөлж, айдас хүйдэст автуулж байгаад “ашиг хийдэг” манай эрх баригчдын увайгүй бодлого өнгөрсөн 10 гаруй жилд 1 их наяд төгрөгийг үрэн таран хийсэн. Энэ удаа ч яг адилхан. Яагаад гэвэл: Уг шүүлтүүр нь цахилгаанд залгаж ажиллана. Хоногт 2,5 квт-ийн цахилгаан зарцуулна гэнэ. Ингэхээр нэг айл сард хамгийн багадаа 25-30,000 төгрөг зөвхөн шүүлтүүр ажиллуулсныхаа төлөө төлнө. Хоногт 2 квт-ын цахилгаанаар жижиг гэрийг дулаацуулах цахилгаан халаагуур манай зах зээлд өчнөөн бий. Заавал нүүрс тэй зууралдах ямар ч шаардлага байхгүй. Цахилгаан халаагч залгаад л бараг утаа шүүх мөнгөөрөө гэрээ дулаацуулчихна. Гэтэл манай Н. Цэрэнбат сайдын дэвшүүлж байгаа санаагаар бол гэр хорооллынхон 2 дахин илүү төлөх нь л дээ. Утаа үйлдвэрлэгч нүүрсээ худалдаж авна. Түүнийхээ утааг устгахын тулд шүүлтүүр ажиллуулж мөнгө төлнө. Энэ бол монгол төрийн бодлого биш. Мөнгөний төлөө нүдээ ухахаас буцахгүй хэдхэн хүмүүсийн л бизнес. 30 гаруйхан насандаа 30 гаруй компанид эзэн суусан Н. Цэрэнбатын бизнесийн золиос нь ядарсан гэр хорооллынхон яавч биш ээ!!!!!!!
Та нар харин юу гэж бодож байна вэ?
Сэтгүүлч Баасанжавын Отгон

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
