Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Тяньжин хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Хунжуныг хүлээн авч уулзав.
“Хоёр талын хүчин чармайлтын үр дүнд Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн түншлэлийн түвшинд, бүхий л салбарт шинэ агуулгаар өргөжин хөгжиж байна. Хамтын ажиллагаа цаашид гүнзгийрэхэд Таны Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” хэмээн УИХ-ын дарга М.Энхболд үгийнхээ эхэнд онцоллоо.
Тэрбээр БНХАУ-тай хамтын ажиллагаагаа урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл мөн гэдгийг тэмдэглээд, Монгол Улсын Их Хурал энэхүү харилцааг идэвхжүүлэхэд анхаарч ажиллаж байна гэв.
Түүнчлэн Монгол Улс “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталдаг бөгөөд цаашид ч үргэлжлэх болно гэдгийг онцоллоо.
-Тяньжин хот бол Монгол Улсад хамгийн ойр далайн гарц, манай гадаад эдийн засгийн харилцаанд чухал ач холбогдолтой боомт юм. Миний бие 1999 онд Улаанбаатар хотын даргын хувиар Тяньжин хотод зочилж, Улаанбаатар-Тяньжин хотыг найрамдалт харилцаатай хот болгох баримт бичигт гарын үсэг зурж байлаа. Мөн 2008 онд Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын тэргүүний хувьд Тяньжиний Дунжян дүүрэгт Улаанбаатар хотын Төлөөлөгчийн газрыг байгуулах ёслолд оролцож байснаа санаж байна. Энэхүү Төлөөлөгчийн газрыг тогтвортой, үр нөлөөтэй ажиллуулах талаар анхаарах зүйл бий. Таны айлчлалын үеэр энэ асуудлыг хөндөж ярьж байгаад баяртай байна гэж УИХ-ын дарга М.Энхболд хэллээ.
Түүнчлэн БНХАУ-ын дарга Си Зиньпиний дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Монгол-ОХУ-БНХАУ-ын “Эдийн засгийн коридор” байгуулах зорилтод тусгагдсан төслүүдийг бодит ажил хэрэг болгох нь чухал юм. Энэ чиглэлээр манай парламентаас холбогдох шийдвэрийг гаргаж ажиллахад бэлэн байна хэмээн тэмдэглээд, хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны талаар хөндөж ярив.
Тэрбээр “УИХ болон БХАТИХ-ын хамтын ажиллагаа идэвхжиж, харилцан төлөөлөгчид солилцож, уулзалт яриа тогтмолжиж байна. Саяхан Бүх Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны Эдийн засгийн байнгын хорооны орлогч дарга Юй Гуанжоу тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан. Хамтын ажиллагааны байнгын механизм байгуулж, 2 жил тутамд хуралдаан зохион байгуулж байна” гээд, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу-г Монголд айлчлахыг урьсан урилгаа дахин нотолж, түүнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжилж өгнө үү гэж ноён Ли Хунжунаас хүслээ.
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Тяньжин хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Хунжун “БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад 2014 онд хийсэн айлчлал хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргасан билээ. Бид Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Монголын ард түмний сонгосон замыг бүрнээ хүндэтгэж, хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхийг байнга дэмжсээр ирсэн. Найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагаанд суурилсан харилцаагаа бэхжүүлэх, шинэ агуулгаар баяжуулах, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг улам бүр гүнзгийрүүлэх нь чухал юм гэлээ.
Тэрбээр БНХАУ-ын дарга Си Зиньпиний дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачилга, Монгол Улсын “Талын зам” төслийг уялдуулж, “Эдийн засгийн коридор” байгуулах зорилтын хүрээнд олон төсөл хэрэгжинэ. Түүний нэг болох Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл нааштай шийдэгдэж байна. Тяньжиний Дунжян дүүрэг дэх Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг идэвхжүүлж, Тээвэр ложистикийн төв байгуулах, энэ үйл ажиллагаанд хөнгөлөлт дэмжлэг үзүүлэхэд бид бэлэн байна хэмээн онцоллоо.
Ноён Ли Хунжун ХКН-ын XIX их хурал хуралдаж, БНХАУ-ын дарга Си Зиньпин шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализм байгуулах шинэ бодлогыг тунхаглалаа. Энэ бодлогын дагуу илүү чинээлэг, илүү хүчирхэг, илүү үзэсгэлэнт улс болох зорилт дэвшүүлсэн нь хөрш орнуудын хувьд эдийн засгаа хамтран хөгжүүлэх завшаан мөн юм гэж тэмдэглэв.
Тэрбээр хүнсний ногооны хүлэмжийн аж ахуй хамтран эрхлэх; Тяньжин-Улаанбатарын хооронд агаарын нислэгийн шугам нээх; Тяньжиний их сургуульд монгол хэлний анги нээж, мэргэжилтэн бэлтгэх; эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж, орчин үеийн анагаах ухаан, Хятадын уламжлалт эмчилгээг хослуулсан Тяньжиний эрүүл мэнлийн салбарынхны туршлага, мэдлэгийг монголчуудтай хуваалцах; Тяньжиний Дунжян дүүрэгт “Тээвэр ложистикийн төв” байгуулах; аялал жуулчлалыг хамтран хөгжүүлж, Улаанбаатар хотод Тяньжиний жуулчлалын төв байгуулах; Тяньжинд хийгддэг гаалийн үйлчилгээг хялбарчлах зорилгоор Улаанбаатарт дээрх төрлийн бүрдүүлэлт, үйлчилгээг үзүүлдэг болох; Тяньжин хотын төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт байгуулах зэрэг 10 тодорхой саналыг дэвшүүллээ.
УИХ-ын дарга М.Энхболд эдгээр саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр хоёр тал 2019 онд тохиох Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, 2021 онд болох МАН, ХКН-ын 100 жилийн ойг угтаж улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнэлгийн олон талт арга хэмжээ хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
2018.10.22

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг” байгуулагдлаа
Хууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана
Өнөөдөр шарагчин үхэр өдөр
Улаанбаатарт өдөртөө +19 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ
Ш.Гүрбазар агсныг маргааш сүүлчийн замд нь үднэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа
21 нэр төрлийн төрөлжсөн мэргэжлийн үзлэг, үйлчилгээнд 500 хүүхдийг хамруулж байна
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Олон Улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан салбарын зарим албан хаагчдыг Засгийн газрын шагналаар шагналаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Сүхбаатар Хэнтий аймагт бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
ХХНББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй нөхцөл, шаардлагуудыг хуулиас бүрэн хасахыг дэмжлээ
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, клиникийн профессор Доржжанцангийн Нямсүрэнд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ
Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Өнөөдөр улаан нохой өдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Өнгөрсөн 7 хоногт 8 удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула
Тавдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав
