Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж, хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбарын төрийн болон төрийн бус байгууллагын 600 гаруй төлөөлөгч оролцлоо. Тус зөвлөгөөн дээр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улаанбаатар хот 2018.10.22
Та бүхэнд Засгийн г азрын нэрийн өмнөөс болон хувиасаа мэнд дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсье!
Эх орны өнцөг булан бүрээс 600 гаруй төлөөлөгч ирж, оролцож байгаа энэхүү улсын зөвлөгөөнийг сайн зохион байгуулж, хамгийн гол асуудлуудаар оновчтой бодитой шийдвэр гаргаж чадвал Монголын ард түмэнд их ач тустай хэрэг болно.
Энэ бол хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг төрийн чиг үүрэг болгосноос хойш 10 жилийн дараа анх удаа болж байгаа арга хэмжээ юм.
Ийм хурлыг ойрхон ойрхон хийж чадахгүй. Тийм учраас халуун ам бүлээрээ бүрэн цугласан дээрээ бид, ер нь юу хийв, хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн хэмжээнд ажиллаж чадав уу, юун дээр алдав, цаашид яах вэ гэдэг асуудлуудаа ний нуугүй, илэн далангүй ярьцгаах нь чухал байна.
Ерөнхий юм ярьсан, хэт дэглэсэн, албархуу уйтгартай ажил битгий болгоосой гэж хүсч байна. Ингэж бодож байгаа учраас би ч тодорхой асуудлыг шууд хөндөж ярья. Энд унш гэж надад бэлтгэж өгсөн илтгэл байгаа. Гэхдээ тогтсон дэг журмыг жаахан өөрчилье.
Юуны түрүүнд, “Хэрэглэгч бол хаан” гэсэн гоё үг, лоозонгоо бодит ажил болгоцгооё! гэж хэлмээр байна. Одоо ерөнхийгөөс тодорхой руу, хэлбэрээс агуулга, чанар руу шилжих цаг болсон. Үнэхээр, “Хэрэглэгч хаан” мөн юм бол тэдэнд гоё бичигтэй, алтан шаргал өнгөтэй цаасан малгай биш, харин тэр жинхэнэ хааны титмийг нь өмсгөмөөр байна.
“Хэрэглэгч бол хаан” гэсэн тод үсэгтэй том самбар энд тэнд өлгөчихөөд, түүний цаана хортой хүнс, хугацаа нь дууссан бараа, хуурамч эм шатахуун, хэмжээ, нормдоо хүрдэггүй байр сууц, хууль бус үйлчилгээ, хонжоо ашиг хайсан хэт өндөр үнэ тариф, хохирлын төлөө хүлээх хариуцлага үл тоомсорлох, шударга бус үйлдэл, бас заль мэх, хуйвалдаан үгсэл, тохиролцоо, хуулийг гуйвуулсан элдэв тайлбар бүгд байна. Эдгээр нь яах аргагүй хэрэглэгчдийн дайсан мөн.
Салбар зөвлөлүүдийн тайлан хэвлүүлж, тараасан материалуудаас үзэхэд, элдэв санал солилцох уулзалт, гар хөлийн үсэг зурсан санамж бичиг, гэрээ, гадагш дотогшоо хийсэн айлчлал, ийш тийш илгээсэн бичиг цаас, энд тэнд зохион байгуулсан хурал семинар зэрэг хэлбэрийн болон тоон үзүүлэлтүүд голлож байна. Эдгээр ажлыг би хэрэггүй гэж огт хэлэхгүй ч, байсандаа илүүдэхгүй, байхгүйд үгүйлэгдэхгүй л зүйлс гэж хэлмээр санагдана. Гол нь оновчтой, тодорхой ажлууд, бодитой үр дүн илүү чухал байна.

Хоёрдугаарт, Хандлагаа өөрчил, бодитой ажлуудыг харуул гэж намайг ийнхүү шаардахаар Та бүхний зарим нь ”Хүн хүч, төсөв санхүүжилт муутай, аймаг орон нутагт салбар байхгүй, хуулиар олгосон эрх мэдэл хязгаарлагдмал зовлонтой шүү дээ. Шадар сайд минь гэж бодож суугаа байх. Тэр бол үнэний хувьтай.
Миний хариуцдаг 4 газар, агентлагаас ганцхан шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар орон нутагт салбар нэгжгүй, ихэвчлэн орон тооны бус бүтэц дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Гэхдээ хийе, бүтээе гэвэл аргаа олдог, халширч зүрхшээсэн хүнд шалтаг хангалттай олддог гэсэн үг бас бий.
Хэрэглэгчдийн амьдралд өнөөдөр тулгарч байгаа дээрх бүх бэрхшээл, зовлон, тулгамдсан асуудлуудыг ганцхан энэ байгууллага шийдэх ёстой гэж хэн ч хэлэхгүй. Тийм боломж ч байхгүй.
Хамгийн гол нь хэрэглэгчид эрүүл, аюулгүй нөхцөлд ажиллаж сурч амьдрахад нэн тэргүүнд тулгамдаад байгаа асуудлуудыг онож олж барьж авч, эрэмбэ дараалал тогтоож, тодорхой төлөвлөгөө гарган, хамтран ажиллах, шаардах шахах механизмыг хослуулан үе шаттайгаар бодит ажил болгох тухай энд ярьж байна.
Бусдын
-хандлагыг өөрчил!
-Манлайлагч бай!
-Аюулт асуудал дээр харанга дэлд!
Та бүхний анхаарлыг хандуулах өөр нэг асуудал бол яамд, төр агентлаг, Засгийн газрын бусад байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй үйл ажиллагаагаа уялдуулж нягт хамтран ажиллах тухай юм.
Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаар хамтарч ажиллая гэхэд үгүй гэх хүн байхгүй гэж бодож байна. Харин ямар асуудал дээр яаж вэ? гэдэг тухайд ойлголцох шаардлагатай байх. Юуны түрүүнд, Шадар сайдын удирдлагад байдаг Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Стандарт хэмжил зүйн байгууллагуудтай маш ойр ажиллахыг үүрэг болгож байна. Ингэж чадвал дээрх байгууллагууд бие биенийхээ дутууг нөхсөн, харилцан хүч нэмсэн амьд органик бүтэц болно. Эс чадваас хэсэг байгууллагын механик бөөгнөрөл болно.
Жишээ нь:
Мэргэжлийн Хяналтын байгууллага л гэхэд Монголд үйлдвэрлэж байгаа болон гадаадаас орж ирж байгаа хоол, хүнс, гутал хувцас, эм тариа, гоо сайхны зэрэг бүх төрлийн бүтээгдэхүүн, мөн барьж буй олон нийтийн зориулалттай обьектуудын чанар, бусад үзүүлэлт дээр хяналт тавьдаг. 2000 гаруй хүнтэй том бүтэц байна. Энэ армитай хүчээ хамтатгах юм бол хэрэглэгчдийн сэтгэлийг зовоосон олон асуудалд хариу өгч чадна. Жишээ нь: Хүнсний ногоо, будаа, чихэр гээд хүчиллэг хүнсийг хэрэглэдэг монголчуудын хувьд, нэг үеэ бодвол ногоо, жимс зэрэг шүлтлэг хүнс өргөн хэрэглэдэг болсон нь дэвшил мөн боловч тэдгээрийг ямар бордоогоор, яаж ургуулж, хаана хэрхэн хадгалж тээвэрлэсэн, хүний эрүүл мэндэд эерэг сөрөг ямар нөлөө үзүүлж болзошгүй вэ гэх асуудлуудыг нарийвчлан судалж, шинжлэн тогтоох явдал тун чухал. Тэгэх тусмаа манайхан ашиг унагахын тулд хамгийн хямдханыг нь авчирч байдгийг бид мэднэ.
Энэ асуудал дээр гэхэд Мэргэжлийн хяналт, Хэрэглэгчийн төлөө агентлаг хоёр үйл ажиллагаагаа уялдуулж чадвал бодитой үр дүн гарах нь дамжиггүй. Энэ жил Стандарт хэмжил зүйн газар улсын хэмжээнд стандартын үзлэг явуулж байгаа болон дотоодод үйлдвэрлэж буй шахмал модон эдлэл стандарт ямар байгаа талаар хэдхэн хоногийн өмнө төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй мэдээллээ. Ийм төрлийн бүтээгдэхүүнтэй холбоотой стандарт Монголд 165 байдаг гэнэ. Эдгээр нь үндсэндээ физик хэмжигдэхүүний, жишээ нь дунд сургуулийн сурагчийн сандал, ширээний урт, өндөр өргөн тэд байх ёстой гэсэн стандартууд мөн болохоос, эрүүл ахуйн талаас нь тогтоосон стандартууд алга байна гэж дүгнэжээ. Шахмал хавтанг ямар цавуулаг бодисоор хийх, сөрөг нөлөөтэй бодисын орцын дээд хязгаар хэд байх ёстой зэргээр тогтоосон стандарт нэн тэргүүнд шаардлагатай ажээ.
Хөгжилтэй орнуудад аль хэдийн хэрэглэхээ больсон формальдэгид, фенал гэх мэт хортой цавуулаг бодисын өндөр орцтой шахмал хавтан манайд хэр хэмжээтэй хэрэглэгдэж байгааг хэнч мэдэхгүй. Тэгэхээр энэ чиглэлээр Стандарт хэмжил зүйн газартай хамтран ажиллаж, эрүүл ахуйн талаас нь харсан стандартуудыг тогтоогоод дараа нь эмнэлэг, сургууль, нийтийн орон сууц зэрэг газруудад үзлэг хийж бодит байдлыг илтгэвэл их л буянтай ажил болно гэж бодож байна. Энэчлэн боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөдөлмөр нийгмийн хамгааллын зэрэг яамд, шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, хууль хяналтын газруудтай нягт холбоотой ажиллах нь тун чухал юм.
Онцолж ярих бас нэг зүйл байна. Эцэг эх, хүүхдүүд рүү чиглэсэн ажил юм. Манайхан “Хүүхэд- хэрэглэгч” гэдэг гоё нэрийг олсон байна. Харин энэ хүрээнд тодорхой ажлууд хиймээр байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд хямдхан хаамер, хуванцар тоглоомнууд хэдэн саяараа импортлогдсон, худалдаалагдсан. Хүүхдээ уйлангуут нь өнөөх тоглоомуудаа гарт нь бариулчихдаг. Нялх үрс маань тэдгээрийг өдөржин барина, хазна долооно, хүлхэнэ. Энэ тун аюултай шүү гэж олон улсын эрүүл мэндийн байгууллагууд анхааруулаад байна шүү дээ. Хожим ямар муу үр дагавар илэрч өвчин гарч ирэхийг хэн ч өнөөдөр ярихгүй байна. Компьютер, гар утасны зохисгүй хэрэглээ, хортой үр дагаврын тухай нэг үеэ бодвол нэлээд ярьж байна. Гэхдээ нийтийг хамарсан зохицуулалт, хяналт, соён гэгээрүүлэх ажил алга.
Тэр бол “сурагчдын үдийн цай” хөтөлбөр юм.
2006-2007 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд байх үедээ би энэ хөтөлбөрийг “Мобиком” корпорацаас 300 сая төгрөг хандиваар авч эхлүүлж байсан. Тийм учраас миний бие энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг анхдагч байнга чих тавьж явдаг юм. Маш зөв ажил болсон гэдгийг олон нийт хэлж байгаа.
Харамсалтай нь зарим сургуулийн захирал бусад албан тушаалтнууд үүнийг өөрийн болон ах дүү хамаатан садан, найз нөхдийн бизнес болгохыг оролдсоор байгаа. Бас түүнд байнгын хяналт тавьж чадахгүй байгаагаас хоолны хордлого төв хөдөөгийн олон сургууль дээр гарсаар байна. Эцэг эхчүүд ч олигтой анхаардаггүй.
Одоо УИХ-ын зарим гишүүд “үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгоно гээд санаачилга гаргаад явж байгаа. Хэрэхийг мэдэхгүй.
Тийм учраас “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг хэрэглэгчийн төлөө байгууллага, Түүний салбар нэгжүүд, идэвхтэй, байгаасай гэж хүсэж байна.
Төлөөлөгч нөхөд өө

Хэрэглэгчийн төлөө байгууллагын ажлын эцсийн үр дүнд хэрэглэгч олон түмний амьдралын гүнд орж чадсан эсэх тэдний итгэл сэтгэлийг татаж дэмжлэгийг нь авч чадсан эсэхээр тодорхойлогдоно.
Надад энд статистикийн тоо үзүүлэлт байна.
2017 оны нэгдүгээр улиралд тус байгууллагад 589 санал гомдол, өргөдөл, хүсэлт агуулга лавлагаа ирсний 401 нь хэрэглэгчийн эрхтэй холбоотой байжээ. Үлдсэн 24 нь өрсөлдөөний сэдвээр, 164 нь бусад асуудлаар ханджээ. Энэ жил, улирлын ерөнхий статистик дүн мэдээ ийм л харьцаатай байдаг юм байна. Тэгэхлээр энэ нь тус байгууллагын ерөнхий чиглэлийг тодорхойлж өгч байна гэсэн үг.
Хэрэглэгчид энэ байгууллагаас их зүйл хүсэж ингэж хандаж байна.
Хэрэглэгчдийг анхааралтай сонс, тавьсан асуудлынх нь араас идэвхтэй шаргуу хөөцөлдөж холбогдох Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, албан тушаалтнуудыг шахаж шавдуулж үр дүнгээ мэдээлэлж зааж зөвлөж, соён гэгээрүүлж дотны нөхөр нь болж ингэснээрээ тэдний дэмжлэгийг авч чадаж байвал төрд ийм байгууллага байгуулсны зорилго биелэх нь тэр хандлагаа өөрчилж ажлаа тодорхой болгож хүчээ нэгтгэж хэрэглэгчдээ жинхэнэ ёсоор хаан сууринд нь тавьцгаая.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
