Монголын улаан загалмай нийгэмлэг болон БНХАУ-ын Улаан загалмайн сангийн хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн жил 53 төрөлхийн зүрхний гажигтай хүүхдийг хагалгаанд оруулж, эмчилсэн билээ. Эдгээр хүүхдүүд нь Эх нялхсын эрдэм шинжилгээний төв болон Шастины гуравдугаар эмнэлгийн хяналтад байсан учраас дээрх эмнэлгийн эмч нартай хамтарсан үзлэг хийж, сонгож эмчилгээнд явуулсан юм. Бээжин болон Хөх хотод үнэ төлбөргүй хагалгаа хийлгэж тэдгээр хүүхдүүд эрүүл саруул болоод эх орондоо эргэн ирсэн.
Тэгвэл хоёрдахь ээлжийн хүүхдүүдийг сонгон эмчилгээнд явуулах үзлэгийг БНХАУ-ын Бээжин хотын Анжэнь, ӨМӨЗО-ы Ардын эмнэлгийн зүрхний мэс заслын нарийн мэргэжлийн эмч нар болон БНХАУ-ын Улаан загалмайн сангийн удирдлагууд МУЗН-ийн байранд 2 өдөр үзлэг хийлээ. Хоёр өдрийн хугацаанд 130 хүүхдэд үзлэг хийж 47 хүүхдийг эмчилгээнд явуулахаар сонгоод байна. БНХАУ-ын Улаан загалмай сангийн “Сахиусан тэнгэр аялал Монголд” хэмээх төслийн хүрээнд төрөлхийн зүрхний гажигтай 100 хүүхдийг эмчлэх зорилготой юм. Зүрхний хагалгааг нэн даруй хийх шаардлагатай, амьжиргааны баталгаажих төвшнгөөс доош орлоготой 18 нас хүртэлх хүүхдүүдийг сонгосон бөгөөд ирэх сарын дундуур Бээжин болон ӨМӨЗО-ы Хөх хотын эмнэлгүүдэд очиж хагалгаа хийлгэж эмчлүүлэхээр боллоо.
Мөн эмч нар өнгөрсөн жил хагалгаанд орсон зарим хүүхдүүдийг эргэж очсон. Нийслэлийн захын хороололд өвөө, эмээтэй амьдардаг найман настай Ц.Билгүүдэй, таван настай хүү Х.Эрдэнэшагай, дөрвөн настай хүү А.Чойжилсүрэн нарын таван хүүхдийг эргэлээ.
Ц.Билгүүдэй хүү зүрхний ховдлын хоёрдугаар зэргийн саажилттай хэмээн оношлогдон Бээжин хотын Хуашин эмнэлэгт мэс засал хийлгээд иржээ. Хүүгийн бие сайн болжээ. Тэрээр ээжийгээ алдаад ийнхүү өвөө эмээтэйгээ амьдрах болсон байна.
Х.Эрдэнэшагай хүү 2-15 насны таван ах дүүсийн хамт амьдардаг. 2016 онд ховдлын таславчийн согогтой хэмээн оношлогоод хяналтад явж байжээ. Санхүүгийн хувьд бэрхшээлтэй тул мэс засал хийлгэх боломжгүй байжээ. Бяцхан хүүд ийн эрүүл саруул болох хувь тохиож, эдүгээ сэргэлэн цовоо өсч торниж байна.
Дөрвөн настай хүү А.Чойжилсүрэн мөн зүрхний цовдлын цоорхойтой амаа ангайж унтдаг, амьсгалахад тун бэрх байжээ. Ээж Дуламханд нь хүүхдийг минь эрүүл саруул болгож өгсөн эмч нарт талархаж буйгаа илэрхийлж байлаа.
БНХАУ-ын Улаан загалмай сангийн дэд тэргүүн Лю Сүан Гүо:
Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эмчлэх төслийн хоёрдугаар шатны үйл ажиллагааг зохион байгуулахаар ирлээ. БНХАУ-ын төрийн бодлогын “Нэг бүс нэг зам” хөтөлбөрийн хүрээнд 4 төрлийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж буйн нэг нь энэхүү Сахиусан тэнгэрийн аялал монголд”” төсөл билээ. Бидний гэрээний дагуу 100 төрөлхийн гажигтай нэн яаралтай хагалгаанд орох, амьжиргааны баталгаажих төвшингөөс доош орлоготой гэр бүлийн хүүхдүүдийг сонгож байна. Энэ удаа 47 хүүхэд сонгогдлоо.
Хүүхдийг Гэр бүлийн харгалзах хүнтэй, байр хоол унааны зардал 80-90 мянган юан нэг хүүхдэд зарцуулж байгаа.
Мөн 2017 онд хагалгаанд орсон хүүхдүүдээ эргэх зорилготой ирсэн. Бид бүх хүүхдүүдтэйгээ эргэж холбогдож биеийн байдлыг нь асууж сурч байдаг. Эдгээр хүүхдүүдээсээ 5 хүүхдийг сонгож гэрээр нь зочилж орлоо. Хагалгаа хийсэн хүүхдүүдийн биеийн байдал маш сайн байна. Хагалгаа хийсэн эмч нар маань ч их баярлаж байна. Үүгээр дамжуулан хоёр хөрш орны хүмүүнлэгийн үйлсэд хамтран ажиллах үйл ажиллагаанд гар бие оролцсонд баяртай байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
