Энэ өдрийн /2018-10-24/ Засгийн газрын хуралдаанаар өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаад амь насаа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан агсны гэр бүл, үр хүүхдүүдэд нь хоёр өрөө байр өгөх шийдвэрийг гаргасан билээ.

Ерөнхий сайд У. Хүрэлсүх байрны гэрчилгээ, түлхүүрийг гэргий М.Алтанцэцэг болон үр хүүхэд, 80 настай ээж, болон ах дүү хамаатан садангуудад нь хүндэтгэлтэйгээр гардуулж өглөө. Энэхүү үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хурандаа С.Баатаржав, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан болон алба хаагчдын төлөөлөл, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан агсны гэр бүлийнхэн нь оролцлоо.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүүд нь хандан: “Аав нь хэдийгээр өргөсөн тангарагтаа үнэнчээр үүрэг гүйцэтгэж байгаад амь насаа алдсан ч цагдаагийн бие бүрэлдэхүүнийхээ дунд үүрд хамт орших болно. Ээждээ түшиг болж, аавынхаа үйлсийг үргэлжлүүлсэн сайн хүү болоорой” гэж захьсан юм.
Талийгаач 41 настай, эхнэр, 2-14 насны дөрвөн хүүхэд, ээжийнхээ хамт ахынхаа хашаанд амьдардаг байжээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
