Энэ 7 хоног дахь зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж байна.
2018.10.22-26-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 1351 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 764 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэлээ.
Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт 2, нийслэлд 1 хүний амь нас хохирсон бөгөөд орон нутгийн замд онхолдох хэлбэрээр, нийслэлд явган зорчигчийг мөргөх хэлбэрээр гарч байгаа нь жолооч нар тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулаагүй, хурд хэтрүүлдэг зэрэг зөрчлөөс үүдэлтэй байна.
Мөн нийслэлийн хэмжээнд ослын улмаас 52 хүн хөнгөн, хүнд хэлбэрээр гэмтэж бэртсэн ба ослын 36 нь явган зорчигчийг мөргөж гэмтээх, 11 нь мөргөлдөх хэлбэрээр гарсан осол эзэлж байна.
МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д явган хүний гарцаар гарч байгаагаас гадна мөн гарахаар завдаж байгаа явган зорчигчид жолооч нь зогсож зам тавьж өгөх үүрэг хүлээхээр тусгасан байдаг боловч жолооч нар явган хүний гарцанд дөхөж ирээд хурдаа сааруулдаггүй, зам тавьж өгдөггүй, явган зорчигч нар явган хүний гарцаар зам хөндлөн гардаггүй, тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйдэг зэрэг зөрчлөөс үүдэж явган зорчигч нар зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байна.
Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 140 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцсоны зэрэгцээ Зөрчлийн тухай хуулийн 14.7.5-д заасны дагуу 19 жолоочид шүүхээр 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулж ажиллалаа.
Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:
- Дорнод аймгийн Цагаан-Овооны нутаг “Дэрс” гэх газар шороон замд улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч 32 настай О-н амь нас хохирсон,
- СХД-ийн нутаг 22-н товчооны зам “Дэлгэрэх” супер маркетын урд замд амины Pruis маркийн автомашин явган зорчигч 50 настай эрэгтэй Э-г мөргөж амь насыг нь хохироосон ноцтой зам тээврийн ослуудыг тус тус шалгаж байна.
Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэлэ 39, хувиар, гэмтсэн хүний тоо 8,3 хувиар нэмэгдсэн бол зам тээврийн ослын шинжтэй дуудлага 21,3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
