Амралтын өдрүүдэд хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна

2018 оны 10-р сарын 26 өдөр, 16 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
a40b03443c32d99e294da415a0725ee3_126439-702x336

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр  ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 27, 28-нд  зүүн  аймгуудын нутгийн зарим газраар  хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

  Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах,

 Мөн холын замд гарахдаа аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх