Аравдугаар сарын 26-ны байдлаар малчдын түвшинд 1,08 сая тонн өвс, 73 мянган тонн ногоон тэжээл, 25.5 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 50 мянган тонн гар тэжээл, 5.3 мянган тонн дарш, 84 мянган тонн давс, хужир, шүү бэлтгээд байна. Энэ нь хадлан, тэжээлийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 84.6 хувьтай байгааг харуулж байгаа юм. Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Орхон, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгийн өвс, тэжээл бэлтгэлийн ажил 80-аас дээш хувьтай байна. Малчдын түвшинд хадлан, тэжээл бэлтгэл одоогийн байдлаар өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 100 мянган тонн өвс, 20 мянган тонн ногоон тэжээлээр илүү байна. Газар тариалангийн ургацын урьдчилсан балансаар 86.3 мянган тонн ногоон тэжээл, гурилын үйлдвэрүүдээс 100-аад мянган тонн тэжээл үйлдвэрлэхээр тооцоо гарсан нь хүчит тэжээлийн хангамж хүрэлцэхүйц үзүүлэлт юм.
Засгийн газрын 218 дугаар тогтоолоор баталсан аймаг, сумын аюулгүйн нөөцөд одоогоор 17.2 мянган тонн өвс, 5,2 мянган тонн тэжээл бэлтгээд байгааг орон нутгаас мэдээллээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулах, малчид, баг, сум, аймгийн түвшинд өвс, тэжээл бэлтгэх ажлыг идэвхжүүлэх зорилгоор “Хадлан тэжээл-2018” болзолт уралдааныг 2018 оны есдүгээр сард зарласан. Уралдааны гол шалгуур нь өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд хамгийн их байгалийн хадлан, гар тэжээл бэлтгэсэн байхаас мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдсан байдал, өвс, тэжээлийн агуулах, саравчиндаа засвар, ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсэн эсэх, отор, нүүдлийг зөв зохион байгуулж, шинээр отрын бүс байгуулсан хэмжээ, ашиглалт, хамгаалалт, мал сүргээ эдийн засгийн эргэлтэд оруулах боловсруулж, өвлийг өнтэй давахын тулд гаргасан шинэ санаачилга зэрэг болно.
Энэ бүх шалгуур үзүүлэлтийг харгалзан, нэгдсэн дүнгээр улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан аймаг, сум, баг, малчдын бүлэг /хоршоо/-г шалгаруулж, аймгийг 15 сая, сумыг 10 сая, малчдын бүлэг /хоршоо/, фермерийг 3 сая төгрөгөөр тус тус урамшуулж, өргөмжлөл олгон, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах юм. Уралдааны дүн 2018 оны 11 дүгээр сарын 15-нд гарна.
Мөн ХХААХҮ-ийн салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл шалгах, сахилга хариуцлагыг өндөржүүлэх ажлын явц байдалтай танилцах ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ТНБД-ын А-407 дугаар тушаалаар батлуулан, аймгуудад томилон ажиллалаа. Ажлын хэсгүүд газар дээр нь нөхцөл байдалтай танилцаж, аймгуудад тулгамдаж буй асуудлаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахын зэрэгцээ зарим асуудлыг холбогдох яам, агентлагуудад уламжилж байна. Тухайлбал, малын гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоон ажилласан зардал болон малын нөхөн олговрын санхүүжилтүүдийг яаралтай шийдвэрлэх талаар Улсын онцгой комисст хандлаа.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
