Монгол Улсын Жижин дунд үйлдвэрлэлийг дэмжих сан гэж дэндүү гоё нэртэй зээл бий. Гэтэл тэрийг Мачийтлаа зүтгээд Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулаад зүтгээд байгаа шударга хүмүүс хүртэх нь даанч ховор. Тус сангийн зээлийг хүртэхийг хүссэн хүмүүс гутлынхаа зулгийг эргэтэл хөөцөлдөвч зэрэглээ хөөсөн мэт тамирдана. Тэр зээлийг хэн авдаг вэ гэвэл УИХ,Засгийн газрын эрхэм гишүүд,эрх мэдэлтнүүд хүртдэг тавилантай. Тэд эхнэр хүүхэд,танил талтайгаа хуваагаад хүртчихдэг нь арай л шударга биш юм гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж, бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар энэ талаар мэдээлэв. Монголын улстөрчид гэх цаддаггүй шуналтнууд ичиг,ичиг. Үүнийг сонссон хүмүүс Монголдоо бид ямар булайнуудтай мөр зэрэгцэн яваагаа мэдээд гутарч буй. Шударга өхсөлдөөн,хэрэглэгчийн төлөө газар гэж төрийн цалин идээд малилзаад сууж байдаг амьд “сүгнүүд” юу хийдэг юм бол гэж эргэлзэх юм.
Мэдээлэл хийгчид УИХ, Засгийн газрын гишүүд, албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хувийн компаниуддаа ЖДҮ-ийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл авсан талаарх нотолгоо бүхий мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд дэлгэж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж байгаагаа АН-ын бүлгээс мэдээллээ. .Тодруулбал,
1. Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Я.Содбаатар нь өөрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК нь 1,2 тэрбум төгрөгийн зээл,
2. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг нь эхнэр Л.Отгонжаргалын “Тээвэр ачлал” ХХК нь 1,4 тэрбум төгрөгийн зээл,
3. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нь өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” ХХК-д 950 сая төгрөг,
4. УИХ-ын гишүүн Г.Солтан өөрийн эзэмшлийн “Монгол Шаазан” ХХК-д 950 сая төгрөг,
5. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” ХХК, Н.Учралын аавын “Хүннү” ХХК, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин агро фирм” ХХК, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХКтус тус Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан байна.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл нь иргэдээ дэмжих зорилготой ч УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд өөрсдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниудад эрх мэдлээ урвуулан ашиглаж зээл олгосон, зээл авсан үйлдэл нь хөнгөлөлтэй нөхцөлтэй зээл завшиж, мөнгө угаасан байж болзошгүй байна гэдгийг бүлгийн удирдлагууд мэдэгдлээ. Тиймээс Монгол Улсын нэгдсэн төсөв хэлэлцэж байгаа энэ чухал цаг үед УИХ-ын нэр бүхий гишүүд, албан тушаалтны энэхүү үйлдлийг шалган шийдвэрлэхгүйгээр улсын төсөв хэлэлцэх боломжгүй. Иймд энэ асуудалд яаралтай арга хэмжээ авч 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор УИХ дахь Ардчилсан намын бүлэгт хариу ирүүлэхийг шаардлаа.
Дээрхи хугацаанд арга хэмжээ авч хариу ирүүлэхгүй бол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.10 дахь хэсэгт заасан үндэслэл үүссэн тул УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын чуулганы хуралдаан болон бусад байнгын хороодын хуралдаанд оролцохгүй болохоо анхааруулсан юм.
Эх сурвалж: NewsMall.mn

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

ichmeer