Их хэмжээний валютыг гаалийн байгууллагад мэдүүлэхээс зайлсхийж хилээр нэвтрүүлэхийг завджээ

2018 оны 10-р сарын 30 өдөр, 15 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
dollar

Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчийн гар тээшнээс их хэмжээний бэлэн валют илэрсэн байна. Тодруулбал, зорчигчдын гар тээшийг гаалийн хяналтын бүсийн рентгэн аппаратаар шалгах үеэр БНХАУ-ын нэгэн иргэний гар тээшийг гаалийн мэргэжилтнүүд эрсдэлтэй гэж үзжээ.

 Нягтлан шалгах зорилгоор гар тээш болох чемоданыг нээж, үзлэг хийхэд их хэмжээний валют буюу 248,900 ам.доллар, 200,000 юань авч явсан нь илэрсэн байна. Зорчигч их хэмжээний валют авч яваа гэдгээ гаалийн мэдүүлэгт бичээгүй, Гаалийн улсын байцаагчид энэ талаар мэдүүлээгүй, Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийж, их хэмжээний валют хилээр нэвтрүүлэхийг завдсан энэхүү үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22-ын 22.1 дэх заалтыг зөрчсөн тул тус хэргийг Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх алба шалгаж байна.20181012 111634

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх