Маргааш тээврийн цагдаагийн албаны “Нээлттэй хаалганы өдөр” болно

2018 оны 10-р сарын 30 өдөр, 17 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
teevriin tsagdaagiin alba

Тээврийн цагдаагийн албанаас маргааш буюу 2018.10.31-ний өдөр 10:00-15:00 цагийн хооронд албаны төв байрандаа “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулах гэж байна. Нээлттэй хаалганы өдрөөр иргэдэд чиглэсэн олон үйлчилгээ, мэдээ, мэдээллийг нэг дороос хүргэх юм.

Тухайлбал ЦЕГ-ийн Бүртгэл хяналтын төвөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрх_сэргээх шалгалт авах, гээгдүүлсэн, хүчинтэй хугацаа дууссан үнэмлэхний материал хүлээн авах, #түр_үнэмлэх_гаргах, #лавлагаа_олгох, Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн явуулын оношилгоо хийх, тээврийн хэрэгслийн лавлагаа олгох болон мэргэшсэн жолоочийн шалгалт, үнэмлэхний талаар мэдээлэл хүргэх, Албан журмын даатгагчдын холбооноос үзүүлдэг зарим #үйлчилгээ үзүүлэх мөн бэлэн бус торгуулийн талаар лавлагаа, мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагаанууд явагдана.

Түүнчлэн иргэдэд Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгын талаар сургалт явуулах тул иргэд та бүхнийг хүрэлцэн ирж, байгууллагын үйл ажиллагаатай танилцан, хэрэгтэй үйлчилгээ, мэдээ мэдээллийг нэг дор хүлээн авахыг урьж байна.

45055432_1240779106062843_758663517086679040_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх