Жил бүрийн 10 дугаар сарын 31-нийг Дэлхий нийтээрээ мөнгөн хөрөнгөө хуримтлуулахад зориулах өдөр болгон “Олон улсын хуримтлалын өдөр” хэмээн тэмдэглэж ирсэн билээ.
Манай улсын хувьд Монголын Банкны холбоо Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачлагыг 2012 онд анх гаргаж, иргэдээ банкинд хадгаламж нээлгэх, эсхүл хуримтлалаа нэмэгдүүлэх зэргээр өөрсдийн ирээдүйн төлөө бодитой алхам хийхийг уриалж ирсэн юм.
Энэ жилийн хувьд “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг тохиолдуулан Монголбанк, Германы Шпаркассе сан, Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци болон арилжааны банкууд хамтран Хуримтлалын өдөрлөг зохион байгуулж, иргэд, олон нийтэд хуримтлал хэрхэн үүсгэх, хуримтлалын ач холбогдолын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж ажиллалаа.
2018 оны 10-р сарын 31-нд Монголын Хүүхдийн ордонд болсон энэхүү өдөрлөгт Төрийн банк хадгаламж нээлгэсэн хүүхдүүдээс 3 азтай хүүхдийг тодруулан “Сурагчийн карт”-аар урамшуулсан бөгөөд М.Энхтуул, А.Мөнхзаяа, Х.Өнөмөнх тодорлоо.
Төрийн банк Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй Харилцагчийн өдөрлөг 2018.10.29-11.6-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймаг, Улаанбаатар хот, Сэлэнгэ аймаг, Багануур дүүрэгт үргэлжилж байна.





Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
