Өвөл айсуй. Хүйтний түрүүчээр өглөө оройдоо танил үнэр хамар цоргино. Аргагүй дээ, айлууд нүүрсээ галлаж байгаа. Энэ жил утаа багасдаг болов уу яадаг бол гэсэн горьдлого хүн бүрийн сэтгэлд сэм нуугдаастай. Гэр хорооллын айл болгоны янданд утааны шүүлтүүр тавиад өгнө. Санаа зоволтгүй,сайхан болгоодхоно гээд байсан Цэрэнбат сайд болон түүний нөхдийн цоглог дуу цаашаа оржээ. 10 мянган төгрөгийн үнэтэй яндэнд 50 мянгын шүүлтүүр тавина,тэгээд шүүлтүүртэй айл болгоны цахилгааны төлбөр дээр 20 хэдэн мянган төгрөг нэмж авна гээд намаржин олныг үймүүлсэн. Үүнээс өөр мөнгө идэх тэнэг юм бодож олох ухаан Цэрэнбатын багийнханд байгаагүй бололтой. Ямар сайндаа хүмүүсийн хошигнон ярьж буйгаар, өнгөрсөн жил утаагүй зуух ярьсан,энэ жил цахилгаан шүүлтүүр яоьж байна. Ирэх жил аягүй бол галын хайч,үнсний хутгуур ярих байх. Одоо тэгээд өөр юм бодож олохын завдалгүй өвөл ирлээ. Цагийн юм цагтаа хойно ирэлгүй яахав дээ. Утаагаа хахаж үхтлээ залгин залгин, хахаж цацан амьсгална даа. Тэгж байтал хаврын хавсаргатайгаа иэнд золгоно доо. Гэр хорооллынхныг нүүрс түллээ,утаа гаргалаа гэж адлах эрх хэнд ч байхгүй. Тэд өвөлжин нүүрстэйгээ ноцолдоно,утаа гаргахгүй гээд өвлийн хүйтэнд осголтой биш. Сүүлийн 20 шахам жил Улаанбаатарынхан утаанд мэнд гарах гэж амьсгал боогдон үхэхийн даваан дээр хаврын сартай уулздаг нь үнэн билээ.
1990-ээд оноос хөдөөгийнхний хот руу чиглэсэн их нүүдэл Улаанбаатар хотыг утаажуулах гол шалтгаан болсон. Тэд амьдрал хайж, ажил олдох болов уу хэмээн их хотыг зорин ирээд хотын захаар суурьшсан. Хөөрхий тэд улаан зам дээр л арай эсгий гэрээ барьсангүй. Дөрвөн уулыг маань эзлэн орой дээр нь ч ханаа дугуйлсан. Улаанбаатар түүхэндээ ийм их утаанд баагилтан харлагтан амьдарч байгаагүй,харин одоо хотын иргэн бүр өвөлжин хувцсандаа байтугай уушгиндаа хорт утааг шингээн дасаж буй. Уг шугамандаа бол утаанаас сална гэдэг нь ядуусаа төвийн халаалттай орон сууцанд оруулснаар л шийдэгдэх учиртай юмсанж. Гэтэл сүүлийн 20-иод жилд манай ухаант дарга нар утаагүй зуух, утаагүй түлш,коксжсон нүүрс,цахилгаан халаалт,шөнийн тариф гээд юу эсийг сэдэв. Өвөлжин дэмийрсээр тэрбум тэрбумаар нь мөнгө халаасалж,салхинд хийсгэхийг нь хийсгэж дуусгав. Үнэндээ утаа нь багасах нь битгий хэл улам нүүгэлтэн буй.
Хэрэв тэр их мөнгөөр гэр хорооллоо барилгажуулсан бол байдал дээрдэх байлаа. Энийг долоон буудлын Долгор эмээ ч хэлнэ. Өнгөрсөн хугацаанд утааны асуудлыг шийднэ,ор мөргүй арилгана,цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалуулна гэсэн сэдэвтэй хурал, чуулган, үзэсгэлэн, бичиг цаас, шийдвэр тогтоол хэдэн машин дүүрсэн. Үе үеийн эрх баригчид утааг арилгана гэж төсвөөс мөнгө гаргуулан ганцаарчлан эсвэл багаараа нийлж хувааж идээд хагартлаа баяжаад амар сайхандаа жаргасан даа.
Утаагаар баян дарга нар ч амьсгална,ядуу бид ч амьсгална. Баян, хоосон хэнийг ч утаа ялгахгүй. Бүгд утаагаа залгиж,хахаж цацаж өвөлжин зүдэрнэ. Өнгөрсөн хэдэн жилд хотын хүн болгонд хорт утааны баг олгох, салхин сэнс байгуулах, дархан цаазат Богд уулыг сэтлэх, хүн бүрийг сүүний нормтой байлгах гэх мэтчилэн хошин шог гэмээр янз бүрийн арга хэмжээ авах тухай яригдсан. Хүүхдээ хөтөлж битгий яв,тэвэрч үүрч яв гэсэн хууль арай гаргасангүй. Уг нь бол утааг арилгах цорын ганц арга нь ядуурлыг л арилгачих ёстой юм гэдгийг эрдэмтэн мэргэд, учир мэдэх хүмүүс хэлээд л байгаа. Хэрэв утааг устгачих юм бол тэдний хувааж иддэг төсвийн мөнгө алга болж утаа нэртэй дээд зэргийн ашигтай бизнес нь дампуурна шүү дээ. Монголын ядуурал дээдсүүдийг тэжээж баян дээр нь баян болгодог болохоор утааг арилгахгүй байхыг хурган дарга нараас авахуулаад эрхэм дээдэс бүгд мэднэ. Утаа гэх мөнхийн сэдэв энэ жил ч бас үргэлжлэх нь. Айсуй утаанаас айхгүй байж чадахгүй…

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
