Нийслэлийн 152 хорооны хамтарсан багийн гишүүдийн туршлага, ур чадварыг нэмэгдүүлэх, улмаар хүүхэд, гэр бүлд хүрэх төрийн үйлчилгээг чанаржуулах, өргөжүүлэх зорилгоор жил бүр ур чадварын тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд 2018 онд тус ур чадварын тэмцээнийг 2018 оны 10-р сарын 31-ны өдөр 14:00 цагаас МХО-нд зохион байгууллаа.
Ур чадварын тэмцээнд нийслэлийн 8 дүүргээс дүүргээ төлөөлж 1 нийт 8 хамтарсан баг оролцлоо. Дүүргээ төлөөлж Нийслэлд өрсөлдөх хамтарсан багийг дүүргийн ГБХЗХХ-үүд шалгаруулан ирүүлсэн ба шилдэг хамтарсан багийг шалгаруулахдаа хуулийн, нийгмийн ажлын талаарх онол, практикийн асуултууд, болон танин мэдэхүйн болон сэтгэн бодох асуултуудыг асууж өрсөлдсөн юм.
3 үетэй зохион байгуулагдсан ур чадварын тэмцээнд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны хамтарсан баг тэргүүлж, Багахангай дүүргийн 2 дугаар хорооны хамтарсан баг удаалан, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны хамтарсан баг 3 дугаар байрт шалгарсан юм.
Тэмцээний үеэр хүүхэд, гэр бүлд төрийн үйлчилгээг үр дүнтэй үзүүлэн, мэргэжлийн ур чадвараараа бусдыг манлайлсан Нийслэлийн шилдэг нийгмийн ажилтанг тодруулсан бөгөөд энэ жилийн шилдэг нийгмийн ажилтнаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны хөгжлийн нийгмийн ажилтан Э.Одонтунгалаг шалгарсан. Мөн хүүхэд, гэр бүлд төрийн үйлчилгээг үзүүлэхэд оруулсан хувь нэмэр, идэвх зүтгэлийг нь үнэлэн шилдэг хэсгийн ахлагч 9 хүнийг шалгаруулж шагнаж урамшууллаа гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
