Өнгөрсөн 14 хоногт 1800-1286 дугаарын утсаар 87 иргэн холбогджээ

2018 оны 11-р сарын 01 өдөр, 14 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
31c54cf69f2462550d8116a2d41f17e2

МХЕГ-ыг 1800-1286 нээлттэй утсанд аравдугаар сарын 15-26-ны хооронд 87 иргэн хандан гомдол санал өгч, зөвлөгөө, мэдээлэл авчээ.

Улсын хилээр тэжээвэр нохойгоо авч гарах болон рентген аппарат, гоо сайхны бүтээгдэхүүн импортлох, цахим тоглоомын газар, зочид буудал шинээр ажиллуулахад ямар бичиг баримт бүрдүүлэх,  хөдөлмөрийн харилцаатай холбоотой зөвлөгөө хүссэн зэрэг асуудлаар 57 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар 7 удаа ханджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх